НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Мухаммед шүтээнийг гутаан доромжилсон гэж “Лалын шашинтнууд буруугүй” киног буруушаав. Тэр уг кино нь лалын шашинтнуудын хувьд доромжлолтой бөгөөд зориудаар үзэн ядалтыг дэгдээхээр хийсэн байна гэж хэллээ. Түүнчлэн, дипломат лалын шашинтай орнуудад эмх замбараагүй явдал гарч байгаад гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн гэж НҮБ- ын хэвлэлийн албанаас уламжилжээ. Пан Ги Муны үзэж байгаагаар, аллага, халдлагыг юу ч зөвтгөхгүй. НҮБ ын тэргүүн дэлхийн хүн амыг амгалан тайван, илүү тэвчээртэй байхыг уриалахын хамт “яриа хэлцээ, харилцан хүндэтгэл болон ойлголцол “ шаардагдаж байна гэлээ.

Интернетэд киноны хэсгээс тавьсан нь янз бүрийн орнуудад хилэгнэсэн лалын шашинтнуудыг АНУ -ын ЭСЯ руу халдлага хийхэд хүргэсэн. Египтэд АНУ- ын ЭСЯ -ны дэргэд гарсан полицтэй мөргөлдөөнд 220 гаруй хүн хохирол амсчээ. Йеменьд босогчид америкийн ЭСЯ -ыг эзлэн авахыг оролдсоны улмаас 4 хүн аюулгүй албаныхны суманд амиа алджээ. Бангладешийн нийслэлд мянга орчим хүн дипломат төлөөлөгчийн газар руу дайрахад полицыхан зогсоожээ. Ийм явдлууд Иран, Судан, Марокко, Тунисд болжээ. 9- р сарын 11 -нд ливийн Бенгази хотод АНУ ын ЭСЯ руу халдаж, гранотомётоор галласны улмаас элчин сайд болон өөр гурван дипломат амиа алджээ.