МАГАТЭ-гийн удирдах зөвлөл пүрэв гаригт Ираны асуудлаар “зууч зургаагийн” /НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн болон Герман улс/ өргөн барьсан тогтоолын төслийг баталлаа гэж дипломатууд мэдэгдэв. Тэдний ярьж байгаагаар, уг баримт бичигт удирдах зөвлөл иран улс цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж байгаад туйлын түгшиж байгаагаа илэрхийлэхийн хамт Тегераныг МАГАТЭ –гийн мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллахыг уриалжээ. Нөгөөтэйгүүр, Агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн Орос улсын төлөөлөгч Григорий Берденников тэмдэглэхдээ, МАГАТЭ болон Иран хамтдаа “одоогийн санал зөрөлдөөнөө даван туулахын тулд харилцан хүлээж авах боломжтой үндсэн дээр, шаардагдах бүхий л хүчин чармайлтыг авах хэрэгтэй” байна гэж онцлов. Түүний ярьснаар, урт удаан хугацаатай ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудал нь дипломат аргаар шийдэгдэж болох юм. Берденниковын үзэж байгаагаар, уг тогтоолын найруулга нь “Иран болон МАГАТЭ-гийн хоорондын яриа хэлэлцээг улам эрчимжүүлж, хөтөлбөрийг тойрсон байдлыг нэн даруй Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй тухай гэрээний дагуу шатчилсан харилцан зарчмуудын нөлөөтэй зохицуулахад чиглэгдэж” байгаа аж.