АНУ ын засаг захиргаа Каир дахь АНУ- ын ЭСЯ руу хийсэн халдлагын дараа Египтэд тусламжаа зогсоохгуй гэж Цагаан Ордны төлөөлөгч Джей Карни мэдэгдэв. Түүний ярьснаар, Египтийн ерөнхийлөгч хүчирхийллийн халдлагуудыг буруушаан, америкийн элчин сайдйн яамны аюулгүй байдлыг хангахыг амлажээ. Египттэй түншлэл нь үргэлжилж байна гэж Карни цохон тэмдэглэв. Өмнө нь конгрессын Бүгд найрамдах намын гишүүд Каирт хэсэг хүмүүс АНУ ын ЭСЯ ны байранд халдсаны дараа Египтэд үзүүлж байгаа санхүүгийн тусламжаа зогсоох төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдсэн. АНУ-д гарсан “Лалын шашинтнууд буруугүй ” кинонд Мухаммед зөнчийг таагүй дүрсэлсний улмаас Йемень, Египт, Иран улсад энэ өдрүүдэд эсэргүүцэлийн арга хэмжээнүүд зохиогдож байна. Пүрэв гаригийн өглөө жагсагчид АНУ ын Сане болон Каир дахь ЭСЯ нууд руу дайрсан тулсан, эрх баригчид тэдний эсрэг нулисм асгаруулах хий хэрэглэжээ. Киноны тухай мэдээлэл нь ХМХ-үүдэд мягмар гаригт 9-р сарын 11 ний халдалгын ойн өдөр гарч иржээ. Өмнө нь ливийн Бенгази хотод АНУ ын ЭСЯ -руу халдсаны улмаас элчин сайд амиа алдсан юм.