“Аль-Каида” АНУ-ыг лалын шашны эсрэг дайн дэгдээсэнд буруушааж байна. “Та нар холокостод бэлэн байцгаа” - гэж АНУ ын лалын шашинтнуудыг энэ байгууллагын АНУ дахь төлөөлөгч Адам Гадан сэрэмжлүүлэв. Өнгөрсөн жил тэр хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа дэлхийн 10 террористын жагсаалтанд орсон.

Түүний “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завхаритэй хамтарсан ярилцлага нь 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-ад гарсан алан хядах ажиллагааны ойн өмнө Интернетэд тавигдсан байв. Дүрс бичлэгт лалын шашинтнууд Нью-Йорк болон Лос Анжелес хотуудад удахгуй өш хонзон авна гэж ярьж байлаа. Гадан хэлэхдээ, “Америк лалын шашинд улс төрийн системийн хувьд сөргөлдөх нь тодорхой боллоо” гэж тэмдэглэв.

“Өнөөдөр мусульманчууд Йеменьд амь насаа алдаж байна. Маргааш тэднийг Нью-Йоркд, Лос -Анжелесд хороож эхлэнэ. Та нар холокостод бэлэн байг тун!” гэж . “Аль-Каида” дэлхийн исламын үзэгдлийн энэхүү фон дээр лалын шашнийг хамгаалахыг оролдон дэлхийн бүх лалын шашинтнуудын өмнөөс ярьж байна. Үүнд Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев анхаарлаа хандуулж байна.

Одоо “Аль-Каида” нь яг тодорхой замын бэлчир дээр ирээд байна. Тэд арабын хувьсгалын үр дүнг маш анхааралтай ажиглаж байна. Зарим мэдээгээр, тухайлбал, “Аль-Каида” нь Египт, Йемений дэглэмүүдийг устгахад дэмжлэг үзүүлсэн. Энэ байгууллагын алан хядагчид Сирид ажиглагдсан байдаг. “Аль-Каида” нь зарим арабын орнуудын засгийн эрхэнд шинээр ирсэн болон ирж байгаа хүчнийхнийг өөртөө эерэг хандана гэж тоооцоолж байна. Нөгөө талаас, “Аль-Каидагийн” удирдлага болон гишүүд өөрсдийгөө зүгээр ашиглагдаад өнгөрсөн гэдгийг сайн ойлгох ёстой юм. Тэд ашиглуулаад өнгөрсөн, харин шинэ лалын элементүүд нь “Аль-Каидагийн” бус, өөрийн зарчмуудаар төр улсаа байгуулах болно.

“Аль-Каидын” толгойлогч Мухаммэд аз-Заваригийн бага дүү америкийн CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ-ад лалынхантай эвлэрэлийн гэрээ байгуулахыг санал болгож байсан. Ялангуяа, лалын улсуудын хэрэгт хутгалдахаасаа татгалзвал, лалын бүлэглэлүүд “тэдний сонирхолууд руу дайралтаа зогсооход” бэлэн гэж байв.

Эдгээр төлөвүүдийн цаана “Аль-Каида” өөрийгөө өндөр дуугаар зарлах гэсэн оролдлого байгаа. Мэдээж хэрэг, Өрнөдийнхөнтэй ямарч эвлэрэл гэж байхгүй нь ойлгомжтой. Харин ч бүр, эсрэгээр эвлэрэлийг тэртэй тэргүй хүлээн авахгуй гэдэг үүднээс санал тавьсан байгаа. Эдгээр нь шинэ алан хядах ажиллагааны шалтаг болно. Америкийн мусульман шашинтнуудыг үндэстнийг үй олноор устгах дайнд бэлтгэж байгаа тухай сэрэмжлүүлэг нь тэднийг АНУ-ын эрх баригчидтай сөргөлдөөнд хүргэх гэсэн оролдлого нь: та нар сэрэмжилцгээ, манайхныг зодож байна.

Обама өөрийгөө буруутгасаны хариуд бас хариу өгөхийг хичээсэн. АНУ бол лалын шашинтай бус, “Аль-Каидатай”, тэдний бүтэцтэй байлдаж байгаа. Гэвч Барак Обама баашилсан. АНУ- ын бодлого маш сөргөлдөөнтэй гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Борис Долгов ийн ярьсан юм.

Нэг талаас, АНУ Йемень, Афганистанд “Аль-Каидатай” тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, тэд “Аль-Каидагийн” алан хядагчдыг дэмжиж байна. Үүнийгээ тэд Ливид, одоо Сирид хийсээр байна. Дэлхийн төлөвлөлтийн хувьд АНУ нь “Аль-Каидагийн” талаар хоёрдмол стандартыг барьж байна. Хэрвээ тэдэнд ашигтай бол тэд “Аль-Каидаг” дэмждэг, хэрэв үгүй бол эрсэг тэмцдэг.

“Аль-Каидагийн” удирдлага өөрийн нөлөө унаж болзошгүйд мэдээж хэрэг түгшиж байгаа. Энэ бол санхүүгийн урсгалууд зогсоно. Эндээс лалын бүх ертөнцид бүх “мусульманчуудыг” барих гэж байна хэмээн алиалахын хамт бүр америкийн мусульмануудыг гэж өөрсдийн арьсаа хамгаалж байна. Гэхдээ ливийн босогчид асны хоэр бүлэглэлийн АНУ-ын Элчин сайдын яам руу дайралт хийсэн балмад явдал бүх юмыг байранд нь оруулж мэдэх юм. Бенгаз хотын орчмын хагас партизаны хоер отрядын хувьд энэ бол өчүүхэн зорилт шүү дээ.

АНУ-ын тагнуулын хорооны тэргүүн Майк Роджерс мэдэгдэхдээ, АНУ-ын Бенгази дахь консулын газар руу “Аль-Каида”-гийн террорист сүлжээтэй холбоотой хүмүүс халдсан гэж таамаглаж байна гэсэн. Ливийн Дотоодыг хамгаалах яамны мэдэгдэлд, ливийн утсгагдасан удирдагч асан Муаммар Каддафийн талынхны халдлагын дагуу арга хэмжээ авахгүй л болов уу гэжээ. “Аль-Каида” дахин ивээн тэтгэгчдийн өгөөмөр шан харамжинд тооцоолж болох байна.