Сербийн эрх баригчид Косовод эрхтэн суулгасан бузар булай ажиллагааны талаар өгүүлэх шинэ гэрч этгээдийг олов. Олзлогдсон цэргийн эрхтэнийг хүчээр суглаж авахад оролцсон «Косовогийн чөлөөлэх арми» гэгчийн дайчин байсан этгээд мэдүүлэг өгөхээр шийдвэрлэжээ. Одоо гэрч этгээд Сербид хүчит хамгаалалд байна. Удахгүй түүний мэдүүлгийг хуучин Югославын хэрэг шуун таслах Олон улсын шүүхэнд шилжүүлнэ.

Косовогийн мөргөлдөөний үеэр хүний эрхтнийг хууль бусаар худалдаж байсан нь аль хэдийнэ илрэн тодров. Европын зөвлөлийн парламентын ассамблейн гишүүн Дик Мартийн 2010 онд нийтлүүлсэн илтгэлд эдгээр гэмт хэргийн тухай өгүүлжээ. Түүнээс хоёр жилийн өмнө Гаагийн шүүхийн прокурор асан Карла дель Понтын ном хэвлэгдэн гарсан билээ. 1999 онд косовогийн 300 серб, цыган болон бусад улсын иргэнийг хулгайлсан тухай номонд өгүүлжээ.

Тэднийг Албанид шилжүүлж, эрхтний нь хүчээр суглан авсан юм. Косовогийн одоогийн ерөнхий сайд Хашим Тачийн хань хамсаатнууд ийн ажиллагаа явуулсан гэж дель Понте, Марти хоёр үзэж байна. Дээгүүр албан тушаалтай зүтгэлтнүүд энэ хэрэг явдалд хамаатай учир шинэ гэрч этгээдийн аюулгүй байдалд гойд анхаарал тавьж байна гэж цэргийн гэмт хэргийн асуудал эрхлэсэн Сербийн дэд прокурор Бруно Векарич хэлээд: «Мөрдөн байцаах ажиллагаанд заналхийлэх ямар нэг зүйлийн тухай өгүүлж чадахгүй. Гэрч этгээдийг олсон нь ямар нэг киноны үйл явдалтай адилхан боллоо. Тэр амь насанд нь аюул учирсныг мэдрэжээ. Бид түүнтэй холбоо барьж, одоо шудрагаар хамтран ажиллаж байна» гэв.

Шинэ гэрч этгээд «Косовогийн чөлөөлэх армийн» гишүүн байсан нь л тодров. Тэр хуванцар хүүхэлдэй дээр эрхтэн суглан авахыг сургуулилсан гэж сербийн «Вечерние новости» сонин мэдээлжээ. Мөн шинэ гэрч этгээдийн зүрх сэтгэл догдлуулам зарим мэдүүлгийг сонинд дурдав. Түүний хэлснээр нэгэн хүн ухаан алдаагүй үед зүрхий нь суглан авчээ.

Гэрч этгээдүүд байсан ч ийн шившигт гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэхгүй байх гэж «Косово, Метохид хулгайлж алсан гэр бүлүүдийн нэгдэл» байгууллагын төлөөлөгч Наташа Шчепанович үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Ийн хэрэг явдал дэлхийн хамтын нийгэмлэг харсаар байтал болсон. Тэр үед Албанид Би-би-сийн сэтгүүлчид болон Улаан загалмайн нийгэмлэгийн олон зуун төлөөлөгч, НАТО-гийн гишүүн орнуудын төлөөлөгчид байсан юм. Тэд Косовгийн чөлөөлэх армийн сургуулилах бааз, гяндан болон хүний эрхтнийг суглан авах ажиллагааг мэдэлгүй байж чадахгүй байв. Нийт олон ч мэдэж байсан. Гэвч хэн ч ямар ч арга хэмжээ авсангүй. Хулгайлсан, олзлосон хүмүүсийн тухай мэдээлэл олгохоос бүгд татгалзав. Одоо эдгээр хүмүүс үнэн шудрага мэдээлэл олгоно гэдэгт найдаж байна. Гэвч дэлхийн хамтын нийгэмлэг шудрага бүс байр суурь баримтлах бололтой. Сербийн хэлмэгдэгсдийг ялгаварлан гадуурхаж ирсэн. Хорвати ба Босни Герцеговинад дайн хийснээс хойш шүүн таслах ажиллагаа ямар ч үр дүнд хүрээгүй» гэв.

Хуучин Югославын хэрэг шүүн таслах Олон улсын шүүхтэй хамтран ажиллах Сербийн үндэсний зөвлөлийн тэргүүн Расим Ляич ч зарим улсаас косовогийн эрхтэн суулгагчдын гэмт хэргийг мөрдөн байцаахын сонирхохгүй байгааг дурдав. Түүний хэлснээр дэлхийн хамтын нийгэмлэгт маргашгүй лавтай баримт нотолгоо олгох нь ийм байдлаас гарах цорын ганц зам юм. Шинэ гэрч этгээдийн мэдуулэг ийн нотолго болж магадгуй. Лянч эдгээр мэдүүлгийг удахгүй Белградэд айлчлах хуучин Югославын хэрэг шүүн таслах Олон улсын шүүхийн ерөнхий прокурор Серж Броамерцад дамжуулж өгөх юм.