БНАСАУ-ын эрх баригчид Ражин боомтын дараа хятадын хөрөнгө оруулагчдыг бас нэг Чхонжин боомтын хөгжилд хамруулахаар шийдвэрлэв. Гэвч хятадын «Сиян груп» уул уурхайн компанийн тойрны байдлыг зохицуулах төлөв тодорхой биш байна. Компанийн удирдагчид БНАСАУ-д «гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсэн хэрэг явдлыг» эрс шүүмжлэв.

Хоёр хөрш, холбоотон БНХАУ, БНАСАУ-ын худалдаа-эдийн засгийн хэлхээ холбооны байдал зөрчилтэй болсон. Нэг талаас хятад-умард солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна гэж их ярьцгааж байна. Залуу удирдагч Ким Чен Ын хятадын дэмжлэгээр улс орноо гүнзгий хямралаас гаргах төлөвлөгөөтэй байна. Нөгөө талаас Умард Солонгостой хамтран ажиллах нь учир дутагдалтай байна гэж хятадын бизнес эрхлэгчид үзэж байна.

8-р сард Бээжин Пхеньян хоёр умард солонгосын Хвангэмпхэн, Вихвадо арлууд болон улс орны зуун-хойд нутагт эдийн засгийн чөлөөт бүсийг хамтран хөгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ нь хятад маягийн эдийн засгийн шинэтгэл явуулах замаар хийсэн нэгэн алхам хэмээн шинжээчид үзсэн юм. БНАСАУ-ын удирдагчийн авга, умард солонгосын удирдлагын нөлөө бүхий гишүүний нэг Чан Сон Тхэк баримт бичигт гарын үсэг зурахаар Бээжинд хурэлцэн очсон билээ. Чан Сон Тхэкийн тохиролцоог хөгжүүлж хятадын хөрөнгө оруулагчдыг Чхонжин боомтыг хөгжүүлэхэд оролцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан бололтой. Хятадын хөрөнгө оруулагчаас мөн төсөлд бараг 9,5 сая евро оруулах тухай зарлан мэдээлжээ.

Ийн таатай нөхцөлд БНАСАУ-д магнезитийн худрийг ахин боловсруулахад хэдэн жил оролцож ирсэн Сиян компанийн мэдэгдэл сонин үйл явдал болсон. Умард Солонгосын түшмэд биднийг хууран мэхлэсэн. Хамтын үйлдвэрийн ажилд оролцох нь бидний хувьд аймшигт хэрэг болсон гэж компанийн удирдлагаас мэдэгджээ. Умард Солонгосын талаас тохиролцоог зөрчиж, ажиллах хүчний цалингийн зардал болон газар талбайг түрээслэх ба цахилгааны төлбөрийг үргэлж нэмсэн байна.

Үүний улмаас 2011 онд ажиллаж эхлэсэн хамтын үйлдвэр зогсов. «Сиян групын» дэд ерөнхий захирал У Сишэн Умард Солонгост хөрөнгө оруулах Бээжингийн бодлогыг компанийнхээ өмнөөс шүүмжиллээ. Хятад «геополитикийн шалтгаанаар л» БНАСАУ-тай хамтран ажиллаж байгааг тэрээр онцлов. «Сиян групээс» оруулсан хөрөнгийн тухай мэдээлэл Пхеньянд дайсагнах хүчний байр суурийг тусган харуулж байна гэж умард солонгосын албаны хүмүүс үүнтэй холбогдуулан мэдэгдсэн байна.

Хятадын эрх баригчид санал зөрөлдөөнийн арилгахад санаатайгаар оролцохгүй байна. Энэ нь ойрын үед Бээжин Умард Солонгосын гол хандивлагч хэвээр байж, Пхеньян хятадын туршлагыг эдийн засгийн шинэтгэлдээ хэрэглэж болзошгүйг харуулсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Роальд Савельев үзэж байна. Хамгийн гол нь геополитикийн үзэл санаа давамгайлж байна гэж тэрээр хэлээд: «БНХАУ болон түүний үйлдвэр худалдааны бүлгийнхэн Умард Солонгост нэлээд бат бэх байр суурьтай байж, гуравдахь орон юуны түрүүнд Өмнөд Солонгос, Япон улсуудын ашиг сонирхолыг хохироон Умард Солонгостой хамтын ажиллагааг цаашид хөгжүүлсээр байна. Одоо Өмнөд Солонгос, Япон хоёр улс улс терийн шалтгаанаар БНАСАУ-тай харилцааг хэвийн хөгжүүлж чадахгүй байна» гэв.

Хятадын тал ийн байдлыг өөртдөө ашигтайгаар ашиглаж байна. Гэвч Пхеньян бас өөрийн ашиг сонирхолтой байгааг «Сиян групын» тойрны байдал тусган харуулав. Умард Солонгосын элит пуужин, цөмийн зэвсгээс гадна өөр зүйл геополитикийн тоглоомд чухал хэрэгсэл болж чадахыг ухамсарлсан шиг байна. Умард Солонгос олон төрлийн ховор төмөрлөгийг оролцуулан 200 төрлийн эрдэсийн нөөцтэй. БНАСАУ магнезитийн олж илрүүлсэн нөөцийн хэмжээгээр дэлхийд хоёрт, вольфрамын нөөцээр таванд орж байна. Эдийн засгийн олборлох салбарт хятадын түншүүдтэй санал зөрсэн.

Дээд бүтцийн төслийн хүрээнд хамтран ажиллах нь нэг, эрдэс түүхий эдтэй холбоотой стратегийн ач холбогдолтой салбарт хамтран ажиллах нь өөр хэрэг юм. Хятад эдийн засгаа гадаадын хөрөнгө оруулалтад нээхийн хамт гадаадынхныг стратегийн чухал салбарт оруулахыг хязгаарлсан билээ. Хятад ховор төмөрлөгийн зах зээлд чухал этгээд болсныг харгалзвал БНАСАУ хэтдээ хятадын компаниудтай энэ талаар өрсөлдөж мэднэ.

Өмнөд Солонгосын шинжээчдийн мэдээлснээр умард солонгосын эрдэсийн нөөц 6 триллион долларын өртөгтэй байна. Энэ нь жижиг улсын хувьд маш их хөрөнгө билээ. Шинэ удирдлага нь үүнийг ямар болзлоор ашиглахыг шийдвэрлэх бололтой.