БНАСАУ цөмийн өндөржүүлсэн аюулгүй байдлын тухай шинэ хууль баталсан тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг уламжлав. Өнгөрсөн жилийн 8-р сарын 29-нд батласан “цацраг идэвхит бодисны бохирдолтоос хамгаалах хуулийн тухай” яригдаж байна. Уг хууль нь цөмийн объектуудын цацраг идэвхитэй материалуудын удирдлагын аюулгүй байдлын болон цөмийн хаягдалыг утсгах асуудлуудыг хөндөж байна. Шинэ хуулийн дагуу цөмийн объектуудыг барьж байгуулахын өмнө тэдгээрийн аюулгүй байдлын болон орчин тойронд нөлөөлөх дүгэндтүүдийг гаргасан байх ёстой юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, цацраг идэвхитэй материалуудыг ашиглах асуудлаар болон цөмийн объектуудтай холбоотой БНАСАУ-ын хуулийн хүчин чармайлтууд нь олон улсын олон нийтийн өсөн нэмэгдэж байгаа түгшүүртэй холбоотой байгаа аж. Цөмийн физикийн нилээд хэдэн шинжээчид БНАСАУ-ын цөмийн объект дээр осол гарч болзошгүй тухай сэрэмжлүүлж байна. Энэхүү сэрэмжлэг нь өнгөрсөн оны 3-р сард японы “Фукусима-1” АЦС дээр гарсан ослоос хойш улам хурцадсан юм.