Хүн унтаж байхдаа амьсгалаа зогсоох үйлдэл бүхий өвчин байж болзошгүй буюу хурхиралтыг оношлон, эмчлэх мастер-класс Орос улсад анх удаагаа зохиогдов. Уг арга хэмжээг явуулах нь чухал дэлхийн шаардлагатай буйг анагаах ухааны статистик харуулж байна: дэлхийн хүн амын хагасаас илүү нь унтахдаа хурхирдаг. Таван хүний нэг нь 30 наснаас хойш байнга хурхирдаг. Архаг хурхиралт нь амь насанд аюултай гэж мэргэжилтэнүүд анхааруулж байна.

Ер нь бол гэр бүлийн хэн нэг нь хурхирдагт хүмүүс ойгодог. “Нөхөр нь хурхирдаг бол эхнэр нь ажиллаж байгаа тракторын хажууд байна л гэж ойлгох хэрэгтэй” гэж нэг гэр бүл салсан залуу эмэгтэй хэлжээ. Гэтэл энэ өвчнийг анагаах ухааны талаас нь сонирходог хүн бараг байдаггүй гэж Москвагий нэгдүгээр анагаах ухааны их сургуулийн чих, хамар, хоолойн өвчний танхимын профессор Юрий Русецкий “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьж байна.

Хурихралт бол зүгээр л нэг авиа юм. Гэвч ихэнхи тохиолдолд хурхиралт нь унтах үед амьсгаа зогсоох синдром дагуулдаг. Энэ нь харин жинхэн аюултай. Би зүгээр л хурхирдаг, тэгээд ингэхдээ авиа гаргадаг юм уу, амьсгаа зогсодог, тиймээс түүний бие мах бодь гипоксия буюу амьсгаа давхацдаг гэж хүн хэзээ ч өөрөө хэлж чаддаггүй. Тиймээс хүрхирдаг хүмүүс энэ өвчинд анхааралтай хандаж, нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай.

Хурхиралтанд хэвийн зүйлд хандаж байгаа мэт хандах нь байж болошгүй юм гэж профессор Русецкий ярьж байна: «Тэдгээрийн нэг шалтгаан бол үхэл юм. Гэхдээ шууд биш л дээ, хүмүс нь унтаж байхдаа амьсгаа зогссоноос болж нас бардаггүй. Амьсгаа зогсох тэр үед бие мах бодь гипоксийн байдалд байдаг бөгөөд харвалт өгөх, зүрхний шигдээс болон бусад өвчний эрсдэл их байдаг».

Профессор Русецкий “хурхиралтаас нэг цагийн дотор ангижруулана” гэх янз бүрийн зар сурталчилгаанд автагдахгуй байхыг гүнээ зөвлөж байна. Жил бүр янз бүрийн эмнэлгүүдэд үр дүнгүй хэдэн мянган мэс засал хийгдэж байна. Анатомын согогоос үүдэлтэй хурхиралтанд мэс засал шаардлагатай. Жишээ нь, хамрын таславч ясны мурийсныг мэс заслын аргаар засдаг. Хүндрээгүй хурхиралтын үед амны хөндийн зөөлөн эдийн, хэлний шананы булчингуудыг чангаруулахад чиглэгдсэн физик дасгалууд үр дүнтэй. Түүнчлэн, гэрэл, цацрагаар бас эмчилдэг. Хурхиралтын шалтгааныг тодорхойлоход болон эмчилгээг зөв сонгоход хамар хоолойн эмч нар болон нойрны мэргэжилтэн-эмч нар туслана.

Нилээд хэдэн тохиолдолд хурхиралтаас бие даан ангижирах боломжтой юм. Үүний тулд хэдэн хялбар дүрм мөрдөх хэрэгтэй: унтахаас 3 доошгүй цагийн өмнө оройн хоолоо идэх, үдэш орой согтууруулах ундаа хэрэгдэхгүй байх, унтахын өмнө тусгай эмчилгээний дэр хэрэглэх хэрэгтэй. Амны хөндийн булчингаа бэхжүүлэхийн тулд өндөр дуугаар гийгүүлэгч дуудах хэрэгтэй бөгөөд 3-4 долоо хоногийн дараа үр дүн нь илт байх болно.