Хятадын худалдан авсан АНУ-ын өрийн үүрэг бүхий үнэт цаасан хятадын гарт байгаа нэг ёсны зэвсэг болсон гэж оросын санхүүгийн шинжээчид үзэж байна. Хятад АНУ-ын засгийн газрын өрийн үүрэг бүхий үнэт цаасыг худалдан авсан явдал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх эсэхийг илрүүлэх Пентагоны судалгааг тэд авч үзсэн байна. АНУ-ын конгрессын даалгавраар илтгэлийг бэлтгэжээ.

Хятад АНУ-ын 1,2 триллион долларын өр бүхий үнэт цаасыг худалдан авч, мөн үзүүлэлтээр Япон, Их Британи, Өмнөд Солонгосоос давсан нь америкийн конгрессыг түгшүүлэв. Сүүлийн долоон сард долларын ханш зах зээлд хэлбэлзсэн ч Хятад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Иймээс Бээжин улс төрийн буюу цэргийн хямрал гарсан нөхцөлд давуу талтай болохын тулд АНУ-ын үнэт цаасыг их хэмжээгээр зах зээлд гаргах түрэмгий хувилбартай байж магадгүй гэж Вашингтон сэжиглэв.

Пентагон конгрессын гишүүдийг тайтгаруулав. Хятадаас «санхүүгийн зэвсэг» хэрэглэх аюул алга гэж америкийн шинжээчид үзэж байна. Энэ зэвсэг гэгч АНУ-ыг цэрэг, дипломат, эдийн засгийн салбарт тогтоон барих боломж Хятадад олгохгүй байна гэсэн дүгнэлт тэд хийжээ. Ийн дүгнэлт маргаантай байна гэж оросын «Метрополь» компанийн тэргүүлэх шинжээч Андрей Беспалов үзэж байна.Одоо ч нөхцөл байдал Хятадыг давуутай болгосон ч тус улс түүнийг албадах хэрэгсэл болгохгүй байна.

«Хятад АНУ-аас технологи авч, хамтын ажиллагааны ачаар ажлаар хангах асуудлыг шийдвэрлэж, илүүдэл хөрөнгөө сангийн үүрэгт хамрагдсан үйлдвэрүүдэд оруулж байна. Энэ нь нийлүүлэгч орны хувьд хэрэглэж мэдэх нэг ёсны санхүүгийн зэвсэг юм. Хөрөнгө ийнхүү оруулах бүдүүвч бараа таваар, үйлчилгээ нийлүүлэгч улсад ашиг тустай» гэж Андрей Беспалов хэллээ.

АНУ Хятадын барьцаанд орохоос болгоомжилж байгаа нь ойлгомжтой хэрэг юм. Гэвч Хятад улс ч АНУ-аас нэлээд шалтгаалах болсон гэж санхүүгийн шинжээч Игорь Николаев тэмдэглэн хэлээд: «Хятад эдгээр үнэт цаасыг худалдвал чухам юунд хөрөнгө оруулах асуудал тэр даруй тулгарах юм. Хөрөнгө оруулмаар салбар олон мэт санагдана. Жишээ нь тус улс түүхийн эдийн үйлдвэрүүдийг дэлхий даяар худалдан авч байна. Харин үүнд зарцуулах дотоодын хөрөнгө Хятадад бий. Хөрөнгө оруулах салбарыг эрэх хэрэгтэй. Хятад улс АНУ-д эдийн засгийн түвэг бэрхшээлийг хүндүүрлэхийг сонирхохгүй байна. Тус улс хятадын бараа таваарыг борлуулах том зах зээл болсон. Гадаадад хятадын үйлдвэрлэлийн бараа таваарын эрэлт тэртэй тэргүй багассаар байна. Ийн нөхцөлд Хятад эрэлтийг багасгаж, эдийн засгийн түвэг бэрхшээлийг хүндрүүлнэ гэж уу?»

Америкийн өрийн үүрэг бүхий үнэт цаасыг албадах хэрэгсэл болгох нь АНУ-аас Хятадад илүү их хохирол учруулна гэсэн Пентагоны дүгнэлтийг шинжээч зөвшөөрөхгүй байна. Эдийн засгийн үүднээс хоёр тал адилхан хохирох юм. Гэвч дипломат ажилтнуудын гарт мөн зэвсэг гэгч илүү хүч нөлөөтэй болно. АНУ Хятадын хоорондын цэрэг-улс өрийн зерчил хурцдсан нөхцөлд харилцан найр тавих шийдвэр нэн чухал болсон. Харин хуучин байр сууриа орхиж, шинэ байр суурь эзлэх үндсэн дээр найр тавьдаг. Үүнд АНУ-ын гол зээллүүлэгчийн байр суурь Хятадын гарт хүчит зэвсэг болжээ.