Лондоны нэрд гарсан Биг Бен цагийн цамхаг Элизабетын нэртэй боллоо. Хатан хаан II Элизабетын эрх барьж байгаа 60 жилийн ойг тохиолдуулан мөн цамхагийн нэрийг сольсон байна. Их Британийн парламентын доод танхим цамхагийн нэр солих саналыг энэ оны 6-р сарын сүүлээр сайшаалаа. Өчигдөр Биг Бенийн дэргэд үйлдсэн албан ёсны ёслолд парламентын гишүүд оролцов. Нэрд гарсан цагийн цамхаг бол Вестминстерийн ордны уран барилгын цогцолборын нэг хэсэг юм. 55 метр өндөрт байгаа цаг нь дэлхийд хамгийн томд ордог. 2008 онд Биг Бенийг Их Британийн хамгийн их сонирхол татаж байгаа дурсгал гэж зарлажээ.