Узбекистан байгалийн шатдаг хий Хятадад байнгын үндсэн дээр нийлүүлж эхэллээ. 2012 оныг дуустал 4-5 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай өнөөдөр Узбекистаны засгийн газрын төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээллээ. Түүний үнэлснээр 2016 он гэхэд Хятадад нийлүүлэх узбекистаны хийн хэмжээ жил дутам бараг 25 тэрбум шоо метрт хүрнэ. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов, БНХАУ-ын дэд ерөнхий сайд Хуэй Лянъюя нар өчигдөр Ташкентад уулзаж, Хятадад нийлүүлэх байгалийн шатдаг хийн хэмжээг нэмэнгдүүлэх асуудлыг хэлэлцсэн тухай засгийн газрын төлөөлөгч мэдээллээ. 2011 оны сүүлээр эдгээр хоёр улсын зохих компаниуд олон улсын зах зээлийн үнээр байгалийн шатлдаг хий нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.