Зүүн Хятад тэнгисийн Дяоюйдао (Сэнкаку) арлуудаас болж Япон Хятадын хоорондын харилцаа хурцдсан нь эдгээр хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаанд хохирол учруулж мэднэ гэж өнөөдөр БНХАУ-ын арилжааны дэд сайд Зян Зэнвэй мэдэгдлээ. Япон арлуудыг эзлэсэн гэгч нь хятад-японы худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоонд хор уршигтай болж мэднэ гэж тэрээр өнөөдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Хятадын оршин суугчид японы засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, японы үйлдвэрлэлийн бараа таваарыг худалдан авахаас татгалзах суртал нэвтрүүлэг өрнөсөн явдал зүй ёсны үйл хэрэг гэж Хятадын арилжааны дэд сайд тэмдэглэн хэллээ. Хятадад японы авто үйлдвэрлэгчид хятадын зах зээлд японы автомашины эрэлт буурсныг мэдрэж байна гэж «Ройтэр» тэмдэглэжээ. Энэ долоо хоногт японы засгийн газар Дяоюйдао олтригийн таван арлын гурвыг япон эзнээс нь худалдан авсан юм. Гэвч Хятад эдгээр арлыг нутаг дэвсгэрий нь салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Арлуудыг Сенкаку гэсэн Япон эдгээр арал чухам ямар улсад харьяалагдах асуудлаар маргаан үүсгэв.