Пентагон Ливийн эрэг хавийн нутаг руу зүглэх тушаал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эскадрын мина зөөгчэд өгөв. Нэг нь ливийн эрэг хавьд ойртсон хийгээд 2 дахь нь хэдэн өдрийн дараа тийшээ очно. Эдгээр хөлөг тодорхой зорилгогүй гэж америкийн БХЯ онцлов. Гэвч Ливид АНУ-ын элчин сайд Крис Стивенсийг алснаас хойш хэдхэн цаг өнгөрсний дараа дээрх тушаал өгсөн билээ. Лалын радикал хүчин Бенгазид АНУ-ын консулын газарт халдан довтлосны уршгаар дипломат ажилтан амь үрэгджээ. Халдлагын уршгаар АНУ-ын өөр гурван иргэн амь үрэгдсний дараа америкийн дипломат ажилтнуудыг Ливиэс нүүлгэх шийдвэр гаргав. Триполид суугаа элчин сайдын яаманд хэдхэн ажилтан үлдэж ажиллах юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бенгазид үйлдсэн халдан довтлох ажиллагааг шийдвэртэй буруушаав. Тэрээр АНУ-ын дөрвөн иргэн Ливид амь үрэгдсэнтэй холбогдуулан дөрвөн өдрийн гашуудал зарласан тухай ЭФЭ агентлаг мэдээлэв. Үүний хамт гэмт хэрэг Муаммар Каддафигийн дарангүйлагч дэглдэмийг сольсон Ливийн засгийн газар, АНУ-ын хоорондын харилцаанд нөлөөлөхгүй гэж Обама мэдэгджээ.