«Талибан» лалын радикал хөдөлгөөн афганистаны хүн амд хандан АНУ-ын эсрэг тэмцэлд бэлдэхийг уриалав. Шажинтнуудыг гомдоосон «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг шуугиан дэгдээсэн кино үзүүлснээс хойш өчигдөр ийн мэдэгдлийг нийтлүүлжээ. Үүний өмнө энэ киног АНУ-д үзүүлсэн тухай мэдээ Египет, Ливид сугаа АНУ-ын элчин сайдын яамдад халдах шалтгаан болов. Үүний улмаас америкийн дөрвөн иргэн амь үрэгдэв. Ойрхи Дорнодод үзүүлсэн энэ киноны хэдэн ангийг хэн нэгэн араб хэлээр орчуулсан байна. Афганистаны эрх баригчид эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг сэрэмжлэхээр тус порталыг хаажээ. Өнгөрсөн онд америкийн шашны зүтгэлтэн лалын Коран хөлөг сударыг шатаасантай холбогдон Афганистанд өрнөсэн тэмцэл хөдөлгөөний явцад 100 гаруй хүн амь үрэгдсэн билээ.