Египетийн аюулгүй байдлын хүчин өчигдөр орой Каирт АНУ-ын элчин сайдын яамны байшинг чулуудсан жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий арга буюу хэрэглэв. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр Египетэд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд жагсаал бараг хоёр едер дараалан үргэлжилж байна. Өчигдөр египетийн 2000 орчим оршин суугч АНУ-д зохиож интернетээр тархаасан киног эсэргүүцэх жагсаал хийлээ. Энэ кино зөнч Мухаммедыг доромжилж байна гэж тэд үзсэн юм. Жагсаалын үеэр египетийн хэдэн оршин суугч элчин сайдын яамны дэвсгэр нутагт нэвтэрч, АНУ-ын далбааг татан буулгаж, «Аллахаас өөр бурхан алга. Мухаммед түүний зөнч» гэж бичсэн хар туг мандуулав. Нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээлснээр өнөө өглөө эрт олон зуун хүн элчин сайдын яамны дэргэд ахин цугларав. Зарим нь шатахуун хийсэн лонх барьж байна.

Энэ киног эсэргүүцсэн жагсаал Ливид хийж, Бенгази хотод АНУ-ын ерөнхий консулын газрыг гранат харвагчаар буудаж шатаасан тухай урьд мэдээлсэн билээ. Үүний уршгаар Ливид суугаа АНУ-ын элчин сайд болон дипломт төлөөлөгчдийг газрыг хамгаалж байсан тэнгисийн гурван явган цэрэг амь үрэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Бенгазид явуулсан шившигт ажиллагааг буруушааж, элчин сайд амь үрэгдснийг «зурх шимшрүүлэм аймшигт гэмт хэрэг» гэжээ. Үүний хамт хэрэг явдал АНУ ба Муаммар Каддафигийн дарангүйлагч дэглэмийг сольсон Ливийн засгийн газрын хоорондын харилцааны хөгжилд нөлөөлөхгүй гэж тэрээр мэдэгдлээ. «Аль-Каида» Бенгазид АНУ-ын ерөнхий консулын газарт халдан довтлох ажиллагааг сайн бэлтгэж хэрэгджүүлсэн шиг байна гэж АНУ-ын засаг захиргааны нэрээ дурдахаас татгалзсан төлөөлөгч таамглав. Гэвч энэ нь таамглал төдий зүйл гэж тэрээр онцлов.