Москва Вашингтлн хоёр терроризмтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Ливид америкийн элчин сайд Кристофер Стивенс амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд цахилгаан утас явуулав. Терроризмын бүх илрэлтэй хийх тэмцэлд манай хоёр орны хамтрасан хүчин чармайлт зайлшгүй чухлыг бас дахин нотлон харуулсан энэ гэмт хэргийг бид шийдвэртэй буруушааж байна гэж цахилгаан утсанд өгүүлжээ. Оросын сайд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Мягмар гаригт лалын хэсэг хэт даврагч ливийн Бенгази хотод АНУ-ын ерөнхий консулын газрыг гранат харвагчаар бууджээ. Үүний улмаас консулын газрын дөрвөн ажилтан амь үрэгдэв. Интернетэд гарсан «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг киноны хэдэн анги ийнхүү халдан довтлох ажиллагааг өдөөв. Энэ кинонд зөнч Мухаммедыг доромжилсон байна.