Өчигдөр Сан-Францискод америкийн Apple компани iPhone 5 шинэ багажаа анх удаа үзүүлж танилцууллаа. Гаднаас харахад тэр урьдын iPhone 4s-ээс бага зэрэг урт ба ар талы нь хөнгөн цагаанаар хийжээ. Дэлгэц нь 3,5 дюймэс 4 хүртэл нэмэгдэж, мэдрэмж нь илүү сайн тод байна. Түүнчлэн тус аппарат А6 шинэ процессортэй. Apple компанийн шинэ iPhone 5 дээд зэргийн хурдацын стандартад нийцэж байна. Шинэ «айфон» хар, цагаан өнгөтэй. АНУ-д шинэ загварын аппаратын үнэ 199, 299, 399 долларын үнэтэй байх болно. Түүнийг компанийн түнш орнуудад 9-р сарын 21-нд бусад улсад 12-р сард худалдаж эхлэх юм.