Лалын зууч дөрвөн улсын төлөөлөгчдийн уулзалт Сирийн цэргийн сөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич үзэж байна. Энэ замаар хийх аль ч алхамыг анхааран урамшуулвал зохино гэж тэрээр хэллээ. Сирид гарсан хямралыг зохицуулахад зуучлаж байгаа Египет, Саудын Арави, Түрк, Иран зэрэг лалын шажинт дөрвөн улсын төлөөлөгчид даваа гаригт Египетийн нийслэлд уулзсан юм. Эдгээр зууч улс НҮБ ба Арабын улсуудын холбооны шинэ онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сирийн мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулахын төлөө байгаагаа тэмдэглэв.