Олон улсын зургаан зуучийн төлөөлегчид ( НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи МАГАТЭ-гийн тогтоолын төслийг уялдуулан зохицууллаа. Эдгээр улс баримт бичигтээ Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжил сэтгэл түгшүүлснийг илэрхийлээд МАГАТЭ-гийн байцаагчидтай хамтран ажиллаж, цөмийн бүх барилга байгууламждаа тэднийг оруулахыг Тегеранд уриалжээ. Өнөөдөр эл тогтоолоор МАГАТЭ-гийн захирагчдын зөвлөлд санал хураана. МАГАТЭ ОХУ, БНХАУ хоёроос санаачилсан Ираны асуудлаархи тогтоолын талаар зөвшөлцэнэ гэдэгт Москва найдаж байна гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн билээ. Өрнөдийн түншүүд болон олон улсын зургаан зууч шинэ хориг тогтоох илүү хатуу тогтоолыг батлах хүсэлтэй байсан гэж тэрээр мэдээлэв. Орос Хятад хоёр улс албадах, хэлэлцээг сэргээх нөхцлийг бий болгохыг саналыг үл харгалзах ийн хандлагыг эсэргүүцсэн гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв. Түүний хэлснээр ОХУ БНХАУ хоёр хэлэлцээ хийх болон байдлыг зохицуулах боломж олгох Москва Бээжин хоёрын үзэл санааг харгалзсан мэдэгдлийг батлахыг олон улсын зургаан зуучад санал болгосон юм. Эцэст өрндийн түншүүд маань бидний Хятадтай хамтран гаргасан мэдэгдлийн гол томъёололыг хүлээн зөвшөөрсэн гэж Сергей Лавров нэмж хэллээ.