Өчигдөр орой хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын дэд дарга Си Зиньпиний хэлсэн үгнээс иш татсан албан ёсны мэдээллийг нийтлэв. Тухайлбал Си Зиньпинийг Хятадын КН-ын ахмад зүтгэлтэн Хуан Жун нас нөчсэнтэй холбогдуулан эмгнэл илэрхийлсэн БНХАУ-ын дарга Ху Зиньтао ба бусад удирдагчдын хамт дурдсан байна. 9-р сарын нэгнээс хойш Си Зиньпин бараг хоёр долоо хоногийн турш янз бүрийн арга хэмжээнд оролцоогүйг урьд тэмдэглэн мэдээлсэн билээ. Түүнчлэн БНХАУ-ын дэд даргын гадаад гүрэн улсуудын хэдэн төлөөгчид түүний дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Сингапурын ерөнхий сайдтай хийх уулзалтуудыг болиулсан юм. Бээжингитйн албан ёсны удирдлага ба орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Си Зиньпиний талаар юу ч мэдээлэхгүй байсан. Мягмар гаригт БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, Си Зиньпин болон тэрээр албан ёсны арга хэмжээнүүдэд оролцоогүй шалтгааны талаар ямар ч мэдээлэл надад алга гэжээ. Си Зиньпин ойрын үед Ху Зиньтаог Хятадын КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга ба БНХАУ-ын даргын албан тушаалд орлох учир дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна.