Японы хүрээлэн буй орчны яамнаас Фукусима мужийн АЦС-ын осолд нэрвэгдсэн хүмүүст төрөл зүйн шинжил өөрсдий нь хүсэлтээр хийх төлөвлөгөөг зарлан мэдээлэв. Шинжилгээ судалгааны зорилт цацраг ихэссэн нутагт хүн тодорхой хугацаанд байсан учир ДНК нь өөрлөгдсэн эсэхийг илрүүлэхэд оршино. Цацрагтай холбоотой генийн өөрчлөлт хорт хавдар ба өөр өвчний шалтгаан болдог. Чернобылийн АЦС-ын осол үүнийг бас нотлон харуулсан. ШУ-ны ашиг сонирхол төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүдийн ба химийн бодис, цацраг хүүхдийн эрүүл мэндэд хэр нөлөөлөх асуудлыг судлах төрийн урт хугацааны хөтөлбөрийг боловсруулагчдын олон лавлан асуулт судалгаа хийх шалтгаан болсон.

Гэвч ийн судалгаа зүйд нийцэхгүй хэмээн зарим улсын түүний дотор японы олон эрдэмтэн үзэж байна. Шинжилгээний явцад илэрсэн цацрагийн нөлөөтэй холбоогүй гажигийг «Фукусима-1» АЦС-ын атомын сүйрэлтэй андууран холбон үзэж болзошгүй гэж Токиогийн их сургуулийн төрөл зүйг магадлан шинжлэх мэргэжилтэн Сатору Мияно узэж байна. Энэ нь мужийн оршин суугчдыг гадуурхах уршигтай болж мэднэ. Чикагогийн их сургуулийн профессор Накамура Юсукэ ийн шинжилээ сулалгааг бас эсэргүүцэв. Генийн гажиг цацрагаас болж бий болсон гэж лавтай нотлох аргагүй хэмээн тэрээр үзэж байна. Түүнээс гадна шинжилгээ судлалгаа хийх тоног төхөөрөмж ч алдаж болзошгүй.

Тэгвэл ийн судалгаа шинжилгээ хийх үгүй юу? Нэг талаас хүмүүс ба хойч үеийнхний эрүүл мэндийн талаар өгүүлж байна. Нөгөө талаас судалгаа хийх төсөл олон зуун сая иенийн өртөгтэй. Төрөл зүйн хүрээлэнгийн экологийн төрөл зүйн талаархи нэрд гарсан эрдэмтэн Роза Гончарова хэлэхдээ: «Японы «Фукусима-1» АЦС-ын ослын цацрагийн бохирдолыг судлах урт хугацааны төслийг хэрэгжүүлэх ёстой. Цацрагийн уршгаар гарсан төрөл зүйн өөчлөлтийг төдийгүй ДНК-гийн бүтцийн гажигийг судлах хэрэгтэй. Ийн судалгаа шинжилгээний явцад алдаа гарч, цацрагтай холбоотой бүс гажигийг түүний хор уршиг хэмээн үзэж болзошгүй гэх мэт үзэл санаагаас болж судалгаа хийхээс татгалзах ёсгүй. Ямар ч судалгааны үр дүн ашиг тустай болдог. Цацраг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлэхийг судлах нь зайлшгүй чухал. Иймээс шинжилгээ судалгаа хийхээс татгалзах нь ор үндэсгүй хэрэг» гэв.

Чернобылийн АЦС-ын ослоос хойшхи ДНК-агийн судалгаа хязгаарлагдмал шинж чанартай байсан. Гэсэн ч ийн судалгааны үр дүнд хүүхдийн бамбай булчирхайн хорт хавдар цацрагийн уршигтай шууд холбоотой нь илрэв. Дэлхийн эрүүл мэндийн байгуулга ба МАГАТЭ үүнийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Роза Гончарова цааш нь хэлэхдээ: «Чернобылийн АЦС-ын ослын дараа гол төлөв хүүхэд, өсвөр хүүхдийн эрүүл мэндийг шинжлэн судласан. Ийн судалгаа цацраг хорт хавдар үүсгэж байгааг нотлон харуулав. Урьд Орос, Украин, Белорусын хүүхдүүдийн хорт хавдар цацрагтай холбоотой биш хэмээн үзэж байсан. Харамсалтай нь насанд хүрэгсэдийн эрүүл мэндийг шинжлэн судлаагүй. Харин Челябинск мужийн «Маяк» үйлдвэрийн цөмийн осолд нэрвэгдсэн ба Семипалатинскад оршин сууж байсан хүмүүст хийсэн ийн шинжилгээ судалгаа цацраг хорт хавдарыг үүсгэснийг нотлосон» гэв.

Судалгаа хийх тодорхой төлөвлөгөөг одоогоор бэлтгээгүй. Энэ өдрүүдэд Фукусима орчимд барьсан загас их хэмжээний цацрагтайг илрүүлсэн явдал Японы хүрээлэн буй орчны яамны ажилтнуудыг түгшүүлэв. Олон төрлин загас маш их хэмжээний цацрагтай байна. Тэнгисийн ёроолд неецлегдсэн цезий одоо загсанд нэвтэрч байна гэж шинжээчид таамаглав. Ийн хорт загас хэрэглэх нь тун аюултай хор уршигтай болж мэднэ.