Орос улсын хойд хэсгийн Саха улсаас олдсон хосгүй олдворын үр дүнд арслан зааныг хувилна. Олон улсын палеонтологийн экспедицид Орос, Өмнөд-Солонгос, АНУ, Канад, Швед болон Их Британий эрдэмтэд орж байна. Тэд түүхийн өмнөх үеийн амьтны ясыг олсны улмаас амьд эд эсийг олжээ.

“Яна-2012” олон улсын палеонтологийн экспедиц нь наймдгууар сард ажлаа явуулсан. Саха улсын хойд хэсгээс өнгөрсөн жил арслан заан, америк сарлаг /бизон/ болон эртний үеийн морины бүхэл ясыг олдосон. Тэр үед л дэлхийн тэргүүлэгч палеонтологичид түхийн өмнөх амьтдыг хувилах саналыг тавьж байсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд амьд эд эс үгүй байсан юм.

Одоогийн шуугиан тарьсан олдворыг экспедицийнхэн газрын гүний 5-6 метрээс олборложээ. Шинжилгээгээр, олдворт амьд эд эс байгаа гэж гарсан гэж Саха улсын Арслан зааны музейн захирал Семен Григорьев “Оросын дуу хоолой” радиод ийнхүү ярьсан юм.

Бид уг амьтны маш сайн хадгалагдсан өөхний загвар, нугас болон үс ноос олдосон. Бид эдгээрийг микроскопоор нилээд олон эд эсийн цөм бүтэн байхыг харсан. Эдгээр нь бидний цаашдын судалгааны ажилд хэрэгтэй болж мэдэн юм.

Арслан зааныг хувилах боломжийн тухай Киотогийн их сургуулийн профессор Акира Иритани анх ярьсан. Эрдэмтэн зааны өндөгний эсэнд арслан зааны амьд эд эсийг оруулах санал тавьсан. Иританийд мэргэжил нэгт Терухико Вакаямагийн хулганыг ашиглаж, 16 жил хөлдөөсөн эд эсийг хувилсан амжилттай туршлага онгод оруулсан.

Энэ жил Саха дахь Холбооны улсын Зүүн-Хойд хэсгийн их сургууль болон Өмнөд-Солонгосын биотехнологийн судалгааны төв хамтран шинжлэх ухааны үйл ажиллагааны гэрээ байгуулсан. Төслийн зорилго бол зааны өндөгний эсэнд арслан зааны генетикийн материалыг оруулахад оршиж байна. Үр бүрэлдсэний дараа нь өндөгөн эсийг зааны хэвлийнд суулгаж, 22 сарын дараа бяцхан арслан заан төрж болох юм.

Зарим эрдэмтэд энэхүү хувилах үйл ажилгааг юунд хүргэхийг хэлж чадахгүй байна. Тэд арслан зааны ген нь хүн төрөлхтөний “мартаж орхисон” ойд унтаж байгаа олон вирусыг авчирч мэднэ гэдгийг үгүйсгэхгүй байна.