«Өрнөдийн түншүүд маань улс төерийн зорилгыг иш үндэс болгон террорын ажиллагаанд үнэлгээ өгөх болсон» гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Азийн харилцан ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаархи зөвлөлгөөнд оролцогч орнуудын сайд нарын уулзалтын хүрээнд мэдэгдлээ.

Лавровын хэлснээр сүүлийн өдрүүдэд Сирид үйлдсэн террорыг буруушаахаас татгалзсан нь өрнөдийн ба НҮБ-ын АЗ-ийн олон гишүүний байр суурь зарчмын хувьд өөрчлөгдөснийг тусган харуулав. Астанад сирийн хямралаас гадна ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны байдал түүнчлэн Азийн бүс нутгийн үүргийг олон улсын тавцанд дээшлүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэв.

Астанад ГХЯ-дын тэргүүн нарын энэ удаагийн уулзалт форумыг зохион байгуулсны 20 жилийн ойгоор болж байна. Азийн энх тайван, аюулгүй тогтвортой байдлыг хангах зорилгоор олон талт хамтын ажиллагааны байгуулоагыг зохион байгуулсан билээ. Зарлан мэдээлсэн зорилтуудын цар хүрээ зөвлөлгөөнд оролцогчдын үр нөлөөг тусган харуулж байна.

Дэлхийн 24 улс түүний дотор Орос, Иран, Энэтхэг, БНХАУ, Монгол, Түрк улсууд байнгын гишүүд нь болсон. Түүнчлэн Япон, АНУ, БНСолонгос улс, Вьетнам ажиглагчын статустай. Түүнээс гадна НҮБ, Арабын улсуудын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага форумд нэгдсэн юм. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэ удаагийн чуулган дээр үг хэлж.

Зөвлөлгөөн Азийн орчин цагийн дүр төрхийг төлөвшүүж байгаа бүс нутгийн байгууллагуудын дотор зохих байр эзлэж байгааг мэдэгдэв. Мөн бүс нутаг олон улсын орчин цагийн олон туйлт системийг төлөвшүүлэхэд бараг шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэж байна гэж Лавров тэмдэглэн хэллээ.

Оросын ГХ-ийн сайд бүс нутагт тулгарсан асуудлуудыг хөндөн ярив. Сирийн сөргөлдөөн гол асуудлын нэг билээ. Энэ долоо хоногийн эхээр Сирид үйлдсэн террорын ажиллагааг буруушаахаас НҮБ-ын АЗ-ийн гишүүд татгалсныг Сергей Лавров эрс шүүмжлээд: «Урьд өмнө АЗ террорын ажиллагааг ямар ч шалтгаанаар зөвтгөж болохгүй байр суурь баримталж байгаагаа нэг бүс удаа онцлосон. Гэвч Алеппод 27 хүн амь үрэгдсэн хэрэг явдлыг өрнөдийн түншүүд маань үнэлэхээс татгалзсан нь тэдний байр суурь зарчмын хувьд өөрчлөгдснийг нотлон харуулав. Байдлаас харахад өрнөдийн түншүүд маань улс терийн зорилгод нь нийцэх террорын ажиллагааг хүлцэх болсон шиг байна. Миний ийн сэжигийг няцаавал сайн. Гэвч одоогоор ийхүү сэжиглэхээс өөр аргагүй» гэлээ.

Сирийн дотоодын байдлыг гаднын оролцоогүйгээр зохицуулах нь зайлшгүй чухал гэж Сергей Лавров сайд нарын уулзалтын хүрээнд ахин хэллээ. Сирийн хямралыг Ойрхи Дорнод даяар мөргөөлдөөн өдөөхэд хэрэглэхийг гадаадын олон хүчин оролдож байгааг Оросын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэн хэлээд: «Сирийн хямрал бол олон улс орны тотвортой байдалд зохисгүй нөлөөлж байгаа Ойрхи, Дундад Дорнодын бүс нутгийн ээдрээтэй эмгэнэлт хэрэг явдлын нэг хэсэг юм. Палестины асуудлыг зохицуулах хүчин чармайлт үр дүнд хүрээгүй явдал байдлыг даамжруулж байна. Арабын улсуудын холбоотой харилцан ажиллах олон улсын дөрвөн зууч этгээд арабын хавар гэгчийг хэрэглэн Палестин улс цогцлон байгуулах асуудлаархи хэлэлцээг тасалдуулах гэсэн оролдлогыг сэрэмжлэн няцаах ёстой гэж үзэж байна» гэв.

Уй олноор хөнөөгч зэвсэггүй бүс Ойрхи Дорнодод байгуулах нь нэн чухал санаачилга юм. Сергей Лавровын хэлснээр энэ чиглэлээр хийх ажил түүний дотор зарлан хуралдуулах бага хурал 2012 оныг дуустал эхлэх ёстой. Мөн БНАСАУ, Иран хоёрын цөмийн хөтөлбөр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний нэн чухал асуудал хэвээр байна. Эдугээ хэлэлцээ хийх замаар л эдгээр асуудлын шийдвэрийг ахиулж болно хэмээн Орос улс үзэж байгааг Сергей Лавров онцлов. Оросын ГХЯ-ны тэргүүн Москва Бээжин хоёр өрнөдийн орнуудын шахалтаар Ираны талаар илүү хатуу байр суурь баримтлах болсон тухай саяхны мэдээллийг үнэн чанартаа няцаав.

Сергей Лавров Азийн тогтворой байдлыг ерөнхийд нь хөндөн ярьж, Орос улсаас онцгой үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Москва Бээжин хоёроос хамтран санаачилсан аюулгүй байдалд хандах стратегийн хандлагын талаар өгүүлжээ. Өнөөдөр Астанад зөвлөлгөөнд оролцогчид энэ үзэл баримтлалыг дэмжсэн гэж Оросын сайд онцлов.

Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд Орос улсын гүйцэтгэх үүргийн тухайд гэвэл Владивостокод болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын саяхны дээд хэмжээний уулзалтын үр дүн түүнийг тусган харуулсан гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэн хэлэв.