Умард Солонгосын армийн Өмнөд Солонгосыг түрэмгийлэн эзлэх ажиллагааг сургуулилах цэргийн сургууль явуулах тухай Пхеньян мэдээлвэл дэлхий даяар тархах сенсаци болж мэднэ. Тэгвэл НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаан зарлан хуралдуулж, түрэмгийлэгчийг тогтоон барих хатуу шаардлага тавих байсан. Харин саяхан өмнөд солонгосын ба америкийн цэргийнхэн Умард Солонгосыг түрэмгийлэн эзлэх ажиллагааг сургулилсан тухай «Дона ильбо» өмнөд солонгосын сонины мэдээллийг бараг анхааралгүй өнгөрөөв.

Солонгосын хойгийн талаар хоёр нуурт бодлого явуулж байгаа нь тод зүйл гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Умард Солонгосоос хиймэл дагуулаа хөөрөгсэн явдлыг дэлхий Сеул, Токио руу байлдааны пуужинг харвасан хэрэг мэт хөлээж авлаа. Харин Өмнөд Солонгос Умард Солонгосыг түрэмгийлэн эзлэх тодорхой зорилгоор цэргийн ажиллагаа явуулсныг гадаад ертенц огт анзаарсангүй» гэв.

Өмнөд Солонгосын арми АНУ-тай хамтран цэргийн сургууль бүр 8-р сард явуулсан билээ. Гэсэн ч энэ удаагийн цэргийн сургуулийн тодорхой зорилго дөнгөж саяхан тодров. Зорилго нь БНАСАУ-ыг өмнөд солонгосын цэрэг түрэмгийлэн эзлэсний дараа байдлыг тогтворжуулахад оршив. Тухайлбал өмнөд солонгосын ба америкийн олон арван мянган цэргийн албан хаагч Умард Солонгосын засгийн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээх, цэргийн хүчээр Солонгосын хойгийн хоёр хэсгийг нэгтгэсний дараа хүн амд тусламж үзүүлэх сургууль хийжээ.

Цэргийн сургуульд ийн зорилт анх удаа тавьсныг Константин Асмолов тэмдэглэн хэлээд: «Урьд Умард Солонгос халдан довтлосон үед явуулах ажиллагааг сургуулилж байсан. Бид харийн дайснаас өөрийгөө хамгаалах сургууль явуулах эрхтэй гэж Өмнөд Солонгос өгүүлж байсан. Харин одоо цэргийн сургуулий нь уг чанар бараг өдөөн хатгалгатай адилхан байв. Ийн цэргийн сургуулийг зохион байгуулагчид Умард Солонгосыг бухимдуулахаас гадна Ази Номхон далайн бүх бүс нутгийн ашиг сонирхолыг хамрасан түрэмгий санаархалаа тод харуулж байна» гэв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Өмнөд Солонгос Умардыг «зальгах» замаар хоёр Солонгос улсыг нэгтгэх төлөвлөөгөөтэй байна. Энэ нь Пхеньяны хувьд өөртөд нь дайн зарласан хэрэг болно. Хоёр Солонгосыг нэгтгэх санд хөрөнгө шимэтгэхийг Сеул уриалсны дараа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах захирамж өгсөн нь тохиолдлын хэрэг бишээ. Түүнчлэн тэрээр Өмнөд Солонгос АНУ хоёр өдөөн хатгалга үйлдсэн нөхцөлд сөрөг цохилт өгөх төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.

АНУ Өмнөд Солонгос хоёр бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахыг сонирхохгүй байгааг америк-өмнөд солонгосын цэргийн сургууль нотлон харуулав. Цэргийн сургууль Солонгосын хойгт хүч хэрэглэх ажиллагааг ойртуулав. Байдлаас харахад өөрийн хариуд Пхеньян цэргийн номнолоо хянан үзэж, умард солонгосын суртал нэвтрүүлэг хойгийн өмнөд хэсэг дэх улс үндэстний нь дайсны эсрэг шинэ кампанит ажиллагаа явуулна.

Түүнчлэн Сеул Вашингтон хоёр ойрын холбоотны нь дайран зальгах төлөвлөгөөгөө ил шууд боловсруулж байгааг Бээжин аймайран сууж зүгээр ажиглахгүй. Солонгосын хойгийн хойд хэсэг бол Хятадын нөлөөнд автсан бүс мен. Ашиг сонирхолоо хохироохгүйн тулд Бээжин бололцоотой бүхнийг хийнэ Эс тэгвэл холбоотны нь оронд АНУ-ын цэргийн баазуудтай улс хил орчимд нь бий болох юм.