Германы Үндсэн хуулийн цэц лхагва гаригт Европын тогтворжилтын механизмыг нэвтрүүлэх нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр тус улсын 40 мянган иргэний нэхэмжлэлээр шийдвэр гаргана. Үүний гол донор бол Берлин байгаа бөгөөд ихэнхи немцүүдэд энэ байдал таалагдахгуй байгаа. Германы канцлер Ангела Меркелийн еврог аврах ээлжит төслийг дэмжихийг уриалсаныг, олон герман хүн санхүүгийн хараат бус байдлаа алдаж байгаа бас нэг алхам гэж үзэж байна. Ихэнхи хүмүүс Герман улс бусдын өрийг төлөх ял унана гэж эмээж байна.