Египтийн АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд шөнийн турш америкийн эсрэг бослого үргэлжлэв гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Каир адхь АНУ-ын элчин сайдын яамны ажилтанууд шөнө дөлөөр гэр рүү гээ явсан байхад, хэдэн арван хүнтэй эсэргүүцэлийн арга хэмжээ үргэлжилсээр байлаа. Тэд америкийн элчин сайдыг буцаахыг шаардахын хамт, нэг жилийн өмнө алагдсан “Аль-Каидагийн” удирдагч Усама бен Ладеныг магтаж байлаа. Мягмар гаригт дипломат төлөөлөгчийн газрын өмнө америкийн эсрэг уриа лоозун барьсан хэдэн зуун хүн хүн цугларсан байв. Тэд саяхан нийтэд гарсан америкийн киног эсэргүүцэв. Тэдний үзэж байгаагаар, кинонд Мухаммед бурхныг доромжилсон аж. ХМХ-үүдийн мэдэээлж байгаагаар, дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах алба галзуу мэт дайрах жагсагчид руу гал нээх аргагуй байдалд оржээ. Үүний өмнө хэдэн египтийн иргэд америкийн далбааг хуу татаж, устгаад, сайн хамгаалагдсан яамны барилга дотор орох гэж оролджээ. Үдэш ЭСЯ-ыг хамгаалахаар армийн болон полицын нэгтгэлүүд иржээ.