Өнгөрсөн амралтын өдрүүдэд москвагийн “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд 14 дэхь “Эквирос” олон улсын морины үзэсгэлэн зохиогдов. Оросын нийслэл хотод зохиогдсон тус үзэсгэлэн дээр туршлага солилцох, морь унах хэрэгсэл болон морины тоног худалдан авах, сэтгэл догдлуулсан морины шоуг үзэх болон зүгээр хүлэг морьдын сайхныг харах гэсэн хурдан хүлэгийн эзэд, морин заводын төлөөлөгчид, жирийн иргэд хуран цугларчээ.

Бяцхан биетэй морьдыг үйлдвэрлэгчдэд энэ бол пони морь гэж ярихад, тэд гомдодог. Эдгээр бяцхан амьтад жинхэн “Эквирос”-ын одод. Жижигхэн морьдын үүлдрийг 20 жилийн өмнө гарган авчээ. Тэднийг спортонд биш, харин зугаа цэнгээний зориулалтаар гаргажээ. Ингэхдээ тэднийг унаж болохгүй, харин чарганд хөлөглөж болно. Жаран кг-ийн жинтэй ийм жижигхэн амьтан хүмүүсийг салхи татуулаад л аваад давхина. Үзэсгэлэн дээр оролцож байгаа эдгээр жижигхэн морьд нь одоогоор Орос улсад байгаа цорын ганц амьтад. Тэднийг ганцаар болон хосоор нь хөлөглөдөг. “Сокольникийн” цэцэрлэгт хүрээлэнд тэд тусгай ковбойн шоунд оролцсон. Өнгөрсөн жил Санкт-Петербургт болсон үзэсгэлэнгийн адил тэдэнд цугларсан олон босч зогсоод, нижигнэтэл алга ташиж байлаа.

Жижигхэн морьд нь үзэсгэлэнгийн ганц тод үзмэр бишээ. Үзэгчдийг олон сайхан сонирхолтой зүйлүүд хүлэжж байсныг олон хүнтэй дараалалууд гэрчилнэ. Тэдгээрийн нэг бол морьтны гайхамшиг. Одоо бол морин дээр янз бүрийн номер үзүүлэх нь биеийн тамир спортын нэг төрөл болсон, харин түүхэндээ энэ бол цэргийн эрдэм юм. “Джигит” гэдэг нь түрэг хэлнээс “чадварлаг морьтон” гэж байгаа аж. Джигит – тамирчид нь орос болон олон улсын тэмцээнүүдээс янз бүрийн шагнал хүртэж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээдэг. Цагт 50 км хурдтай гайхамшигтай акробатуудын дасгалууд нь сэтгэл хөдлөм сайхан байдаг. “Эквирос” дээр морьтнуудын авъяас чадварыг үзэгчид болон мэргэжилтэнүүд өндөр үнэлсэн юм.

Энэ өдрүүдэд “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнг ямарн нэгэн зүйл худалдаж авахгуйгээр явах хэцүү байлаа. Морин спорт сонирхогчид эндээс морины тоног, хэрэгсэлүүд болон морь унахад өмсөх хувцас бусад зүйлүүдийг худалдаж авах өргөн боломжтой байв. Дэлхийн өнцөн булангаас ирсэн мэргэжлийн морин заводын төлөөлөгчид болон хэрэглээ өндөртэй, морин спортын хорхойтнууд сайн үүлдрийн морьдыг шохоорхон, авахаар сонирхож байлаа. Харин хурдан сайхан хөлгийг худалдан авах боломжгүй хүмүүс, гипсэн болон бусад төрлийн бэлэг дурсгалын морьдоор санаагаа амраах боломжтой юм.

Үзэсгэлэнгийн танхимуудын нэгд морины мэргэжилтэнүүд үндэсний болон олон улсын морь үйлдвэрлэлтийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, гэрээ байгуулж, шинэ үзэсгэлэн зохион байгуулах талаар тохироцож байв. Манежуудад морьтонгууд үзүүлэх тоглолтонд бэлтгэж байлаа. Харин цэцрэлэгт хүрээлэнгийн өргөн талбайнуудад худалдаачид өөрийн бараа таваарыг сурталчилж байв. Гэхдээ 14 дэхь олон улсын морины үзэсгэлэнгийн гол чимэг бол гоё сайхан хөлөг морьд байлаа. Дэлхийн өнцөг булангаас ирсэн морьд цугларсан олны өмнө гарч ер бусын гоо сайхан, эрдэм ухаан, шаламгай сэргэлэн, хурд хүчийг гайхуулж байлаа.