Америкийн эрчим хүчний Conoco Phillips компани Хятад улсад занданы хий боловсруулах төсөлд оролцох боломжийг судлаж байна. Энэ тухай өнөөдөр “Уолл-стрит джорнэл” компаний дэд ерөнхийлөгч Марк Нельсоныг иш татан нийтэлжээ. Ийм төрлийн төслүүдэд Conoco оролцож буй нь Хятад улсын занданы хий үйлдвэрлэлийг 2015 он гэхэд жил тутамд 6,5 тэрбум шоо метр хүргэхэд нөлөөлөх болно гэж хэвлэлд тэмдэглэжээ. Conoco Phillips одоогийн байдлаар БНХАУ-ын нилээд хэдэн газруудад усан доорхи өрөмдлөгийн төслүүд дээр оролцож байна. Хятад улс ойрын хэдэн долоо хоногт 17 занданы хийн блокийг арилжах төлөвтэй байна. Хятадын эрх баригчид хятад-америкийн компаниудын хамтын ажиллагаа нь АНУ-ад гарсны адил занданы хийн хөгжлийн дэвшилд хүргэнэ гэж найдаж байгаа аж. АНУ-ын эрчим хүчний агентлагийн гаргасан тоо баримтаар, Хятад улсад дэлхийн занданы хийн нийт хэмжээний тавны нэг нь ноогдож байгаа бөгөөд энэ нь 25 их наяд шоо метр аж.