2014 онд олон улсын цэргийн хүчнийхэн Афганистанаас гарч явсны дараа, гадаадын баазууд хэвээр үлдэх төлөвтэй байгаа нь байдалд сөргөлдөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Азийн харилцан ажиллагаа болон итгэлцэлийн арга хэмжээнүүдийн асуудлаархи сайд нарын түвшингийн уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хойд Африкаас Афганистан хүртэл ”тогтворгүй цүлхэр” бий болсон нь онцгой түгшүүр төрүүлж байна гэж Лавров тэмдэглэв. “2014 он гэхэд гадаадын цэргүүд гарч, гадаадын баазууд үлдэнэ гэх тус улсын байдал бидэнд түгшүүр төрүүлэхгүй байхын аргагүй” гэж тэр хэллээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Азийн харилцан ажиллагаа болон итгэлцэлийн арга хэмжээний асуудлаар болсон сайд нарын уулзалтанд оролцогчдыг Афганистаны бүхий л төлөвлөгөө болон үйл ажиллагааны асуудлаар дээд зэргээр нээлттэй байхыг уриалав.