9-р сарын 9-нд Сирийн Алеппо хотын цуврал халдлагуудыг буруушаасан Орос улс тогтоолын төслийг НҮБ-ын АЗ хүлээж авсангүй. Алан хядагчдын ажиллагааны үр дүнд 50 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Тогтоолын төсөл нь Багдадад болон иракийн бусад хотуудад гарсан алан хядах ажиллагааг буруушаасан ижил төрлийн баримт бичгийн хамт 9-р сарын 10-нд АЗ-ийн гишүүдийн дунд тараагдсан байв. Оросын тал чармайсан боловч, Иракийн халдлагатай холбоотой баримт бичгийг л зөвшилцсөн байна. Орос улсын үзэж байгаагаар, ийм байр суурь нь “ терроризмыг өөгшүүлж, Сирийн хүчирхийллийг цаашид улам даймжирахад нөлөөлж байна”.