Еврокомисийн "Газпром”-д гаргасан гомдолуудыг зохицуулахын тулд бүх зүйлийг хийх болно гэж Орос улсын ерөнхийлгөч Владимир Путин мягмар гаригт мэдэгдэв. Ингэхдээ Москва байгалийн хий нийлүлэх өөр зах зээл хайхад бэлэн бөгөөд тухайлбал, Азид гэв. Өмнө мэдээлж байснаар, 9-р сарын 4-нд “Газпром”-той холбоотой монополийн эсрэг мөрдөх ажил эхлэсэнтэй холбогдуулан Еврокомисс гурван тохиолдолд өрсөлдөөн зөрчигдсөн гэж зарлажээ. Хэрвээ оросын холдингийг буруутайг нотлох юм бол, тус байгууллагад томоохон торгууль ноогдох бөгөөд европын хэрэчлэгчдэд хий нийлүүлэх гэрээг дахин харах болно. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын ерөнхийлгөч “Газпром"-ыг хамгаалахаар шийдсэн аж. Үүний өмнө тэр гадаадын эрх баригчдаас гомдол ирсэн тохиолдолд, Оросын стартегийн компаниуд өөрсдийн үйл ажиллагааг төртэй заавал зөвшилцөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Холбооны ямар байгуулагатай эрх баригчид өөрийн компаний үйл ажиллагааг зөвшилцөх ёстойг нэг сарын хугацаанд ЗГ тодорхойлно.