Иосиф Кобзоныг «20 зууны домог», «зөвлөлтийн эстрадын хаан», «урлагийн мөнх шаар цэрэг» гэж нэрлэдэг юм. Түүний урт хугацааны уран бутээлийн нууцыг тааж мэдэхийг олон хун оролдож байна. 75 настай дуучин ямагт фонограммгуй дуулж, тайзан дээр 50 жил тоглож, нэгэн ч удаа концертаа завсарласангуй. Дуучны концерт хэдэн цаг ургэлжилдэг юм. Сонсогчид туунийг ямагт халуун дотно хүлээн авдаг

Цуцалтгүй Иосиф Крбзон 75 насны ойгоо тэнхлүү сайхан байдалтай угтаж, зарим дүнг гаргав: «Би 60 насны ойгоо тэмдэглэхдээ ач, зээ нартай болхыг хүсэн мөрөөдөж байлаа. Одоо би 7 зүү, ач нартай хүн юм. Янз бурийн төрлийн дуу дуулхыг хусч байсан би хусэлтээ биелуулж, сонгодог дуурийн 6-н бодол дуу дуулж, цөөхүүл хөгжимийн тухайд гэвэл. Минины удирддаг алдартай найрал дуучидтай хамт шашны хэдэн бүтээлийг тоглолоо. Орос, Украины дуунуудыг дуулахыг хусч байсан би эдгээр дууг дуулж, олон бичлэг хийлээ. Миний амьдралын гол зүйл - дуу дуулах талаар бухнийг хийсэн гэж би санаж байна» гэж хэллээ.

Орос орон даяар явж концерт тоглосон Иосиф Кобзоныг зөвлөлтийн хойших бух орон зайд одоон ямагт халуун дотноо хүлээн авдаг юм. Энэ сар Азербайжан, Украин улсуудад ойдоо зориулсан тууний концертуудын билетыг сонсогчид аль хэдийн худалдаж авлаа. Дуучин 75 насны ойдоо зориулан « Өнгөрсөн жилүүдийн амьдрал ямар сайхан...» гэдэг нэртэй номыг бичлээ. ТУХН улсуудын сонсогчид түүнийг ихээр хүлээж байна. Номд Кобзоны өгсөн ярилцлаганууд, түүний дуулсан дуунуудын бичлэгтэй диск, дуучины тухай баримтат киноны диск багтлаа. Польш, Унгар, Герман, Израиль, Конго, Уругвай зэрэг гадаад зуу гаруй оронд очиж амжилттай тоглосон Иосиф Кобзоныг эдгээр улсын сонсогчид бас мартаагуй. Монголд хэдэн удаа очиж тоглосон Кобзон хэдэн дууг монгол хэлээр дуулсан билээ. Ер нь Кобзоныг « оросын эстрадын бүхэл эрин уеийн дуучин» гэж нэрлэж болно. Түүний уран бүтээл манай орны хэдэн арван жилийг тусган харууллаа. Уран санд нь багтсан 3 мянга гаруй дууны зарим нь тухайлбал «Хаврын 17 учрал» гэдэг алдартай кинод эгшиглэсэн хөгжмийн зохиолч Микаэл Таривердиевын «Агшин зуу» гэдэг дуу хожим бие даан амьдарч, ихээр дэлгэрлээ.

«Кобзон сайхан санаа сэтгэлтэй, уриалагхан хүн» гэж хүмүүс түүний тухай хэлдэг юм. Мэргэжил нэгтнууд, Оросын хөгжмийн Гнесиныхны нэрэмжит академийн эстрадын дуулалын факультетат түүний сургасан шавь нар түүнийг ихээр хундэтгэдэг юм. Олон нийт Кобзоны хэлснийг анхаардаг юм. Москвад 2002 онд Театрын нэгэн төвийг булаан эзлэж, хүмүүсийг барьцаанд авсан террористуудтай дуучин хэлэлцээ хийж, хүмүүсийг барьцанаас гаргасныг дурдаж болно. ОХУ-ын Төрийн хурлын депутатаар 15 гаруй жил сонгогдсон Кобзон манай соёл урлагийг хөгжүүлэхтэй холбоотой хэдэн арван хүүлийн төслүүдийг санаачиллаа.

Иосиф Кобзоны 20,30,50 жилийн өмнө дуулсан дуунуудыг сонсогчид одоо ч дуртайяа сонсож байна. Кремльд тоглох ойн концертын хөтөлбөрт эдгээр дууны ихэнх нь багтлаа. Хөтөлбөрийг дуучины маш чадвартай сайхан дуулдаг «Амьдрал би чамд дуртай» гэдэг дууны нэрээр нэрлэсэн юм.