Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Лондонгийн Паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн оросын шигшээ багийн 42 тамирчинд төрийн дээд шагал гардуулав. Кремлийн Александрын Их танхимд өнөөдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. Олеся Владыкина, Алексей Лабзин, Константин Лысенков, Александр Неволин-Светов болон Елена Паутова нарыг Хүндэтгэлийн одонгоор шагнав. Найрамдлын одонгоор 37 тамирчин шагнагдсаны дотор наадмаас 5 алт авч дэлхийн дээд амжилтыг дөрвөн удаа тогтоосон, усан сэлэлтийн тамирчин эмэгтэй Оксана Савченко байлаа. Паралимпийн тамирчдын алдар гавъяаг тэмдэглэх арга хэмжээн дээр төрийн тэргүүн оросын баг тамирчдын тоглолтуудыг ялалтаар нэрлэв. Тэрээр хэлэхдээ, “та бүхэн манай орныг дэлхийн паралимпийн спортын аваргын замд итгэлтэй хөтлөн оруулав” гэж цохон тэмдэглэв. Паралимпийнхны шагналын сан, олимпийн наадмын тамирчдынхтай адил байх юм. Алтан медальд 4 сая рубль /140 мянган ам.долл./, мөнгөд -2,5 сая рубль/80 мянга орчим ам.долл./, хүрэлд -1,7сая /55 мянган ам.долл./ . Өмнө нь мягмар гаригт ОХУ ын Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов Лондонгийн паралимпийн наадмын мөнгө, хүрэл медаль хүртсэн 36 тамирчинд шагнал гардуулсан. Орос улсын шигшээ багийн тамирчид Хятад улсын дараа, хоёрдугаар байранд орсон.