Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремлийн ордонд Лондонгийн паралимпийн наадмын аврагуудад төрийн дээд шагнал гардуулав. Түүнчлэн, Алтан медальтан бүр 4 сая рублийн /140 мянган долл./ мөнгөн шагнал авах юм.

Оросын тамирчид паралимпийн хөдөлгөөний удирдагчдын тоонд өөрийн ороны шигшээ багийг итгэлтэй гаргаж ирлээ. Зуу гаруй медалиас 36 алт, энэ бол хүч тэнхээ, эр зориг болон зорилгодоо хүрэх чин эрмэлзэл юм гэж Орос улсын ерөнхийлөгч Вл. Путин хэлсэн: «Паралимпийн тамирчид бол хүн бүрийн амьдралд хандах хувьд эерэг, үнэнч шудрага, эр зоригийн жишээ юм. Та бүхэн өөрсдийн тод тоглолтуудаараа хүнд байдалд ороод байгаа хүмүүсийн сэтгэлд жигүүр ургуулж, итгэл үнэмшил бий болгож, сөрөг зүйлүүдийг арихлгаж, хүний өргөн боломжуудыг нийгмийн өмнө өөрчилж, хүний итгэл найдварыг тэлж байна. Энэ бол паралимпийн тамирчны хамгийн гол үүрэг» гэж хэлсэн.

Дөрвөн жилийн өмнө Бээжнигийн Олимпийн надам дээрг оросын Паралимпийн тамирчид багаараа 8 –р байранд орж байсан. Энэ удаа та нар хоёрт орсон. Энэ бол жинхэн спорт, тамирчдын өмнө тодорхой зорилтуудыг тавих ёстой гэж спортын сэтгүүлч Андрей Митьков ийн ярьж байна: «Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биеийн тамир спортод өөрсдийгөө харуулах боломж илүү болжээ. Энэ жил Лондонд анх удаагаа дугуйн спорт, сэлүүрийн төрлүүдээр алт биш ч гэсэн амжилт гаргасан явдал бол том ололт юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын тухай ярихад энд юуны өмнө “спорт “түлхүүр үг болдог. Эдгээр хүмүүс бол хөлгүй, гаргүй, бусад янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг, ийм амжилтанд эрүүл бид ч хүрэхийн аргагуй тийм амжилтанд тэд хүрч байдаг. Тэдэнд их хүндэтгэлтэй хандах ёстой юм. Спортод мөн адил тодорхой зорилтууд бий: медаль авчрах, дэлхийн дээд амжилтыг шинэчлэх. Эд бүгд үүнийг хийж чаддаг гавъяатай» гэж хэллээ.

Оросын шигшээ багийн өндөр үзүүлэлт нь тус улсын төрөөс авч байгаа нийгмийн бодлоготой холбоотой. Чухам ийм учраас Төрийн тэргүүн паралимпийн хөдөлгөөнийг улс даяар дэмжиж байхаар тийм нөхцөл бий болгоно гэж амлав.