Нилээд хэдэн бие даасан эх сурвалжуудын мэдээллүүдээс БНХАУ- ын дэд дарга Си Зиньпинь хятадын шинэлэгчдийн нэг Ху Дэпинтэй уулзалт хийжээ. Үүнийг ажиглагчид 18-р их хурлын өмнө “тав дахь үеийн “удирдагч шинэчлэлийг гүнзгийрүүлэх цаашдын зорилтод сэтгэл зовниж буйгийн тэмдэг гэж харж байна.

Эрдэмтэдтэй зөвлөлдөх уулзалт, намын орон нутгийн сонгуультанууд болон намын ахмад гишүүдтэй хийж байгаа уулзалтууд нь намын их хурлын өмнөх ердийн үзэгдэл юм. Гэхдээ тэдгээр нь одоо үед онцгой ач холбогдолтой, учир нь энэ удаагийн намын чуулган нь засгийн эрхийг шинэ үеийнхэнд шилжүүлэхтэй холбоотой юм. Олонхи Си Цзиньпинээс Хятадын өсөн нэмэгдэж байгаа тэгш бус байдал, авилга болон төрийн инститүцүүдэд үл итгэх нийгэм-улстөрийн олон хурц асуудлуудад шинээр хандах болов уу гэдгийг хүлээж байна.

Хятад улсыг ардчилал аврах уу, аль эсвэл энэ нь нам-төрийн машины сүйрэлд хүргэх болов уу? Ху Дэпин бол 1987 онд ардчилсан үзлээсээ болж огцорсон бөгөөд энэ асуултанд өөрийн гэсэн хариулттай, хятадын намын экс тэргүүн Ху Яобины хүү. Хятадын засгийн эрхэнд нөдөр албан тушаалгүй ч гэсэн, Ху Дэпин нь ХКН-ын шинэчлэгчдийн жигүүрийн тод төлөөлөгчдийн нэг юм. Сүүлийн удаа тэр өнгөрсөн оны намар олон нитийн анхаарлын төвд байсан. Тэр үед Ху Дэпин болон түүний нилээд хэдэн үзэл нэгтэнүүд “БНХАУ – байгуулагдсан үеэс хойш ХКН-ын түүхийн асуудлын зарим шийдвэрүүдийн ”30 жилийн ойд зориулсан зөвлөгөөнийг зохион явуулсан. Либералчдын дүгнэж байгаагаар, улс-төрийн шинэтгэлийг удаашралтай явуулж байгаа нь Хятадын КН-ыг хууль ёсны хямралд хүргэж мэдэх юм. Зөвлөгөөнд оролцогчид соёлын хувьсгалын уур амьсгал сэргэж буйг онцгой аюулд хүргэж болзошгүй гэж үзэж байна. Шинэчлэгдийн үзэж байгаагаар, үзэл суртлын хүмүүжил болон ХМХ-үүдийн хяналтыг чангатгаснаар аливаа мэтгэлцээнийг дарах боломжтой аж.

ХМХ-үүд дээр гарч байгаа мэдээллүүдээс үзэхэд, Ху Дэпин, Си Цзиньпинтэй уулзахдаа, улстөрийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа бөгөөд тус улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ арай илүү зоригтой хандах шаардлагатай тухай ярьсан аж. Үүнд Си Цзиньпинь маш их болгоомжтой хандаж байсан. Гэвч Рейтер агентлагийн мэдээний эх сурвалжийн хэлж байгаагаар, одоогийн Хятадын шийдвэрлэх зорилтууд нь урьд өмнө тавигдаж байгаагүй хурц бөгөөд ард түмэн тэдний амлалтуудаас уйдасан аж.

Хамгийн чухал нь засгийн эрхийг солигдоход бэлтгэх үед Си Цзиньпин нь эдийн засгийн либералчлалын төдийгүй, ардчилсан шинэчлэлүүдийг хийхийн төлөө намуудын төлөөлөгчдийн саналыг сонсох нь чухал юм гэж Москвагийн их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев-ийн ярьж байна: «Засгийн эрхэнд ирж байгаа удирдагч бүр шинэлэг зүйлийг авчирдаг. Энэ бол хятадын улстөрийн соелын нэг хэсэг. Си Цзиньпинь залгамж чанарыг хангахыг хүсч байна. Гэтэл эдгээр нь шинэ үзэл санаагүй бол,түүнийг хэн ч ойлгохгуй. Энэ нь сул дорой мэт санагдана. Түүнээс Ху Зиньтаогийн арга барилыг хуулбарлахыг хүлээж буй нь юу л бол. Тиймээс Си Цзиньпиний баг одооноос Си Цзиньпинийг засгийн эрхэнд гарсны дараа хэрэгжүүлэх, эхний хоёр жилийн онолын болон стратегийн хөтөлбөрүүдийг бэлтгэж байна.

Шинжээчдийн анхаарлыг “Сюэси шибао” сонины орлогч редактор Дэн Юйвэний Интернетэд гарсан нийтлэл зүй ёсоор татах болжээ. Түүнийг Си Цзиньпиний багтай ойр дотно байдаг шинжээч гэж үзэж болох ажэжэ. Учир нь уг сонин нь Намын төв сургуулийн хэвлэлд юм. Тэгвэл Си Цзиньпинь нь 2007 оноос уг сургуулийн ректороор ажиллаж байгаа. Дэн Юйвэнь өгүүлэлдээ, Ху Зиньтао болон Вэнь Зяобаогийн удирдсан багийн арван арван жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгчээ. Нийтлэлд “улстөрийн шинэчлэл болон ардчиллыг хөгжүүлэх явц хангалтгүй явагдсан ...”Ингэхдээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, улстөрийн системд шиэнчлэл хийх шаардлагатай, гэхдээ энэ салбарт дэвшил гарах нь хязагаарлагдмал байгаа бөгөөд улстөрийн шинэчлэл болох ардчиллын замд анхны алхам хийхийн тулд эр зоригт шаардаагдаж байна”. Хятадын улстөр шинэчлэлт нь урьдын адил бүрхэг харагдаж байна, гэхдээ ямарч тохиолдолд Си Цзиньпиньд олон нийтийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтүүдэд ямар нэгэн хариулт хайх шаардлага гарч байна.