Орос улсын ЗГ-ын дээд тэргүүн Дмитрий Рогозины үзэж байгаагаар, оросын сансрын аж үйлдвэрт хэтийн зорилт болж мэдэх Сарны тойрог зам дээр станц байгуулах саналыг тавьлаа. Тэрээр хэлэхдээ, уг станц нь Орос улсын 2011 оны сансрын салбарын нилээд хэдэн амжилтгүй туршилтуудын дараа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусаа өгнө гэдэгт найдаж байгаа гэв. “Энэ нь манай цаашдын үсрэлт, хөгжлийн бааз болох болно” гэж Рогозин өнөөдөр “Вести ФМ” радиостанцад өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар, Сарны тойрог замын станцын төсөл нь орсоын сансрын салбарын хөгжил дэвшилийг ураишуулж, шинжлэх ухаан, техникийг улам өөд нь татна гэв. “Бичилгравитацын нөхцөлд ажиллахыг оролдож яагаад болохгуй гэж “тэр ярьж байна.