Саха улсын “Яна-2012” олон улсын палеонтологийн экспедицид оролцогчид түүхийн өмнөх үеийн арслан зааны амьд эд эсийг илрүүлжээ. Энэ тухай “ Интерфакс” агентлаг Орос улсын Зүүн-Хойд тойргийн Холбооны их сургуулийн мэдээлснийг иш татан уламжилжээ. Экспедиц нь наймдугаар сард Саха улсын Усть-Янскийн дүүрэгт ажилласан. Уг экспедицид Орос, Өмнөд-Солонгос, АНУ, Швед, Англи болон дээр дурдсан Холбооны их сургуулийн мэргэжилтэнүүд оролцсон. Газрын гүний 100 метрын хосгүй газар эрдэмтэд судалгааны баялаг материал олжээ. Тэнд арслан зааны зөөлөн болон өөхний арьс, үс ноос, нугас зэргийг олсон гэж экспедицийн удирдагч Холбооны их сургуулийн дэргэдэх арслан зааны музейн захирал Семен Григорьев ярьлаа. Экспедицийн дүнг шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд нийтлэх аж. Ийм төрлийн дүрс бичлэгийг дараа жилээс National Geographic суваг дээр үзэх боломжтой болно.