Владивостокийн АНДЭЗХА-ны ДХУ дээр Орос улсын удирдлага хоёрдмол утгагүйгээр гадаад эдийн засгийн “дорнын чиглэлийг ” тодорхойлсон. Энэ нь Өрнөдийн түншүүдтэй хийх яриа хэлэлцээнд Орос улсын байр суурийг бэхжүүлэх зорилготой эх орны эдийн засагт шинэ зүйл гэдэг юм уу, улстөрийн тоглоомын хэсэг үү? Үүний учрыг шинжээчдийн туслалцаатай олъе.

ДХУ-ын нээлтийн ёслол дээр ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов “шинэ зам” болон АНД бүсийн хурдацтай интеграцчлалын тухай хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Тэрээр хэлэхдээ, ойрын 5-10 жилийн хугацаанд АНД бүс нутгийн орнууд тай хийх худалдааны нийт эргэлт нь Европын эргэлтийг давж мэднэ гэсэн. Газпромын тэргүүн Алексей Миллер хэлэхдээ, бүс нутагт оросын байгалийн хийн нийлүүлэлт европын нийлүүлэлтээс давж мэднэ гэв. Гэтэл Хятадууд оросын газар тариалангийн сектор хөрөнгө оруулж магадгүй, харин япончууд байгалийн хий шингэрүүлэх томоохон үйлдвэр байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан.

Дорнын түншлэл ашигтай болох нь илэрхий юм. Энэ бол хамгийн түргэцтэй хөгжиж байгаа бүс нутаг. Эрчим хүчний аюулгүй байдлын сангийн захирал Константин Симоновын үзэж байгаагаар, чухамхүү Ази тивд Орос улсын нийлүүлж болох эрчим хүчний нөөцийн хэрэглээ түргэн хөгжиж байгаа аж. Энэ бол талуудын сонирхолууд огтолцож байгаа цорын ганц цэг биш юм: «Орос улсын нутаг дэвсгэр нь Ази юм уу, АНД бүсийн орнуудтай хоршсноос маш их хэмжээний давуу тал олох боломж нээж буй нь илэрхий. Бид Азиас Европ руу, Европоос Ази руу ачаа бараа тээвэрлэлттэй холбоотой тээврийн схемүүдийн саналыг тавьж болох юм. Бид түүхий эдийн нийлүүлэлттэй холбогдолгүйгээр оросын нутаг дээр хамтарсан үйлдвэрүүдийн төслүүдийн саналыг тавьж болно» гэж хэлсэн.

Дорнын түншүүдийн хөрөнгө оруулалт нь Сибирь, Алс-Дорнодын цөөн хүн ам суурьшсан нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд чухал түлхэц болж мэдэх юм. Ингэхдээ ихэнхи шинжээчдийн үзэж байгаагаар, АНД бүсийн орнуудаас эрчтэй эр хүч хүлээхийн хэрэггүй аж. Орос улс энд олон өрсөлдөгчтэй . Зарим тулгамдсан асуудлууд ч бий. Жишээ нь, Өмнөд-Солонгос Орос улстай хоёр талын харилцааны нөхцөлүүдээ ДХБ-ын нормоос илүүтэй чөлөөтэй болгохыг хүсч байна. Оросын удирдлагууд ийм эрс шийдвэр гаргахад хараахан бэлэн биш байна.

Үүнд цэвэр дотоодын чанартай асуудлууд ч байна: Алс-Донодын сул дорой хөгжил, орчин үеийн дэд бүтэц дутагдаж байгаа болон тус бүс нутагт амьдрахад хэцүү бэрх зэрэг асуудалд оршиж байна.

Зарим шинжээчид оросын удирдлагын “Дорнын арга хэмжээ “ нь улстөрийн нарийн тоглоом бөгөөд зорилго нь түншүүдийг илүү илэн далангүй, яриач болгоход оршиж байна гэв. Орос улсын гадаад эдийн засгийн чухал өрсөлдөгч бол Европын холбоо, гэхдээ сүүлийн жилүүдэд хоер талын харилцаанд багагуй тулгамдсан асуудлууд хуримтлагдсан. Хэдэн жилийн турш Орос болон ЕХ-ны хооронд суурь шинэ хэлэлцээрийг байгуулж чадахгуй байна. Европын түшмэдүүд жил гаруй оросын хийн нийлүүлэлтийн үнийг бууруулахыг шаардаж гэж Газпром руу янз бүрийн дарамт шахалт үзүүлсээр байна. АНДБ ЭЗХА-ны ДХУ-ын өмнө Еврокомисс хийн концерны монополийн эсрэг мөрдөн шалгах ажлыг эхлүүлдээ байна.

Ийм тохиолдолд оросын удирдлагын хөгшин Европд манай улсад ЕХ-ноос гадна, эдийн засгийн ирээдүйтэй түншүүд бий гэдгийг харуулах гэсэн хүсэл ойлгомжтой юм.