Хятад улс хоёр хөлөг онгоцыг Дяоюйдао /Сэнкаку/ арлуудыг хамгаалахаар илгээсэн бөгөөд гурав дахь хөлгийг Японы ЗГ мягмар гаригт өөрийн болгосон гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Өмнө нь мэдээлж байснаар, Японы ЗГ 9-р сарын 10 нд Хятад улстай нутаг дэвсгэрийн маргаантай Зүүн-Хятадын тэнгисийн японы газар эзэмшигчийн эзэмшилийн таван арлуудын гурвыг албан ёсоор худалдаж авах тухай мэдээлж байсан. Японы ХМХ-үүд Токиод нэрлэж заншсан: Уоцуридзима,Китакодзима болон Минамикодзима олтригийг худалдаж авах тухай арилжаа мягмар гаригт хийсэн гэж уламжилсан. Бээжин энэхүү арилжааг хууль бус, хүчингүй гэж үзэхийн зэрэгцээ, эдгээр арлууд нь Хятад улсад түүхээс харвъяалагдаж байсан гэдийг сануулав. Хятадын ГХЯ -нд японы ЗГ арлуудыг худалдан авч буй нь Хятад улсын нутаг дэвсгэрийн халдашгүй тусгаар тогтнолд санаархаж байна гэж үзэж байгаа аж. Тэд үзэхдээ, хэрвээ Япон ийм төрлийн ажиллагаанаасаа татгалзахгуй бол энэ нь “хүчтэй үр дагаварт” хүргэж болзошгүй гэжээ.