Олон улсын “Аль-Каида” алан хядагчдын сүлжээний удирдагч Айман аз-Завахари тус байгууллагын хоёрдугаар хүн Абу Яхьи аль-Либи бие барсныг батлан хэлжээ. Аль-Либиг устгасан тухай мэдээ 6-р сарын эхээр мэдээлсэн. “Аль-Каидын “ тараасан дүрс бичлэгээс иш татан Рейтэр агентлаг уламжилжээ. АНУ-ын уламжилж байгаагаар, аль-Либи нь Пакистаны хойд хэсэгт нисэгчгүй онгоцны цохилтын улмаас нас барсан. Цагаан Ордны төлөөлөгч Жей Карни Аль-Либийг устгасан нь олон улсын терроризмд“ хүнд цохилт” болсон гэв. Гэхдээ алан хядагчийг устгасан мэдээнээс хойш долоо хоногийн дараа лалын шашны сайтууд дээр түүний үг хэлж байгаа дүрс бичлэгийг тавьсан байсан. Бичлэгийг хэзээ хийснийг тогтоож чадаагүй. Абу аль-Либи нь 2005 онд Афганистан дахь америкийн шоронгоос оргож зугтаснаараа нэртэй болсон. Түүний үхлийн тухай мэдээлэл өмнө нь дэлхийн ХМХ үүдээр гарч байсан боловч батлагдаагүй байсан.