Сахалин болон Курилын орчимд усан дор газар хөдлөлт болсон боловч, хохирогсод болон нурсан барилга үгүй гэж Интерфакс агентлагт Сахалин мужийн ОБЯ-ны Удирдах газраас уламжилжээ. Тус байгууллагын уламжилснаар, 6,1 баллтай газар хөдлөлт нь москвагийн цагаар өглөөний 6:50 Итуруп арлаас 280 км зайд газрын 33 км гүнд болжээ. Хохирогсод болон сүйрэл үгүй. Тус байгууллагаас мэдэгдэхдээ, Сахалин мужийн суурин газруудад газар хөдлөлт ер мэдэгдээгүй бөгөөд цунамийн заналхийлэл үгүй аж.