АНУ –ад 2001 оны 9 –р сарын 1 ний өдрийн хамгийн аймшигт халдлагад өртсөн хүмүүсийг санан дурсаж байна. Өнөөдөр АНУ-ын түүхэнд гарсан хамгийн аймшигт халдлага болсны 11 жилийн ойг тэмдэглэж байна. Амиа золиослогч алан хядагчид иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг эзлэн авч, тэдгээрийн хоёрыг Нью-Йоркийн ажил хэрэгч төвийн бэлэг тэмдэг болох Дэлхийн худалдааны төвийн ихэр барилга руу чиглүүлж, бусад хоёрыг нь Пентагон хийгээд Цагаан Ордон юм уу нийслэл хот Вашингтон руу чиглүүлж байсан ажээ. Дөрөв дэхь онгоцноос бусад нь зорилгодоо хүрсэн. Дөрөвдэхь барьцаалагдсан эмгэнэлт алдарт онгоц буюу “93 дахь рейс” Пенсильвания мужид унасан. Онгоцнд байсан бүх хүмүүс амь үрэгдсэн. Халдлагад нийт 2 мянга 974 хүн нэрвэгдсэн. Өнөөдөр АНУ ын бүх нутаг дэвсгэр дээр эмгэнэлийн арга хэмжээнүүд явагдана. Нью-Йоркод 08:46 / москвагийн цагаар 16:46 / халдлагад амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг хором чимээгүй өнгөрөөх арга хэмжээгээр эхэлнэ.