Сирийн ЗГ болон сөрөг хүчнийхнийг улстөрийн шилжилтийн процесуудыг зөвшилцөх яриа хэлцээ хийх төлөөлөгчдийг томилохыг уриалав. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Оросын ГХЯ ны дэд сайд Михаил Богданов Сирийн сөрөг хүчний нилээд хэдэн тэргүүлэгч дэд бүтцүүдийн удирдагчидтай Парист хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Тэрээр Сирийн асуудлаар мөргөлдөөнд оролцогч талуудыг оролцуулсан олон улсын бага хурал зохион явуулахад болон сирид иргэний энх тайван байдал тогтооход Орос улс бэлэн байгаа тухай байр сууриа илэрхийлэв.