Еврогийн бүсээс болж экспорт багасах болон Хятад улсад ДНБ-ий өсөлтийн хурд саарсан тохиолдолд эдийн засгаа дэмжихийн тулд Өмнөд Солонгос улс 5,9 трлн вон буюу 5,2 тэрбум долларын тогтворжуулах арга хэмжээ авна. Өнөөдөр Блумберг агентлаг энэ тухай мэдээллээ. Машины худалдаа болон орон сууцны зах зээлийг дэмжих зорилгоор татварыг багасгах, улсын дэмжлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд энд багтсан байна. Тогворжуулах сангийн хэмжээ 2012 онд улсын төсвийг өсгөхгүйгээр 4,6 трлн вон, 2013 онд 1,3 трлн вон байх юм байна. 9-р сарын 13-нд болох хуралдаанаараа өмнөд солонгосын Төв банк хүүгийн хувиа дөрвөний нэгээр багасгаж 2,75% болгоно гэж шинжээчид үзэж байна. Бага орлоготой хүмүүс болон бага бизнесийг дэмжих зорилготой 8 трлн вонын хэмжээтэй тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа Өмнөд солонгос улс 6-р сард зарласан юм. Шинэ арга хэмжээг оролцуулан энэ жил тус улсын эдийн засгийг тогтворуулахад чиглэгдсэн хөрөнгийн нийт хэмжээ ДНБ-ий 1%-тай тэнцэх болно.