0Токио, Бээжин хоёрын хооронд газар нутгийн маргаантай байдаг Сэнкаку ольтрог арлын гурвыг нь Япон улсын засгийн газар худалдаж авхаар шийдсэн байна. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Осума Фудзимурагийн хэлснээс иш татан Франс Пресс агентлаг өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Засгийн газар даваа гаригийн хуралдаанаараа “Сэнкаку ольтрог арлуудын гурван арлыг” аль болохоор хурдан худалдан авах шийдвэр гаргасан гэж тэрээр Токиод болсон хэвлэлийн шуурхай хурал дээр сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт засгийн газар японы газар эзэмшигчидтэй тохиролцож худалдаж авхаар болсон гэж Фудзимура мэдэгдсэн боловч үнийн дүнг нууцалсан байна. Энэ наймааны үнэ 2,05 тэрбум иен буюу 26 сая доллар гэж урьд нь японы ОНХМХ-үүд мэдээлж байсан юм. Энэ наймааг хийж дуусны дараа эдгээр арлууд нь Япон улсын Эргийн хамгаалалтын мэдэлд шилжих юм. Энэ наймааны гуравдагч талаар Токио хотын засгийн газар оролцож байгаа гэж Фудзимура ярьсан байна. “Харин гэрээнд гарын үсэг зурах асуудал ирээдүй цаг дээр байна гэж” Франс Пресс агентлаг уламжилсан байна. Бээжинд Дяоюйдао гэж нэрлэдэг энэ ольтрог арал хятадын нутаг гэж Хятад улс урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Дяоюйдао арлыг бас Тайвань улс булаацалдаж байна.