0ОУ-ын Алтайн хязгаарын БН улс “Нейшнэл Жеографик Тревлер” сэтгүүлийн интернет санал хураалтын “Адал явдалт аялал” номинацийн ялагч болсон байна. Тус улсын төсөл 50 улсын нэрсийн жагсаалтаас хамгийн шилдэгээр нь шалгарсан юм. Тавдугаар сараас 9-р сарын хооронд nat-geo.ru сайтад орсон хүмүүс “Наран шарлагын газрын амралт”, “Өвлийн амралт”, “Эко амралт”, “Аялал жуулчлалын амралт”, “Хөлөг онгоцны аян”, “Адал явдалт аялал” зэрэг арваад номинацад саналаа өгсөн юм. Сүүлийн арван жил Алтай оросын болон гадаадын жуулчдын дуртайяа амардаг газар болоод байгаа юм. Онгон байгал, ой мод, гайхамшигтай уул нуруудаараа гайхуулдаг энэ бүс нутагт өнгөрсөн жил 1,5 сая жуулчид ирсэн байна. Аялал жуулчлалын компаниудад хөнгөлөлттэй гааль, татвараар үйлчилдэг эдийн засгийн тусгай бүсийг тэнд байгуулж байгаа юм.