“Тактикийн пуужингийн зэвсэглэл” оросын нэгдэл радио локацийг эсэргүүцэгч Х-31ПД шинэ пуужинг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэллээ. ОУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа Х-31П өмнөх загвараас энэ шинэ пуужин боломжоороо хамаагүй илүү юм.

Радио локацийг эсэргүүцэгч пуужин бол орчин цагын нисэх хүчний зэвсэглэлийн нэг гол төрөл юм. Дайсны радио локацийн станцуудад цохилт өгөх онгоцуудад энэ пуужин зайлшгүй шаардлагатай юм. АЦХ энэ пуужингүйгээр дайсны Агаараас эсэргүүцэн хамгаалах \АЭХХ\-ийгдарах даалгавараа биелүүлж чадахгүй цаашилбал газар дээрх байг устгаж чадахгүй гэсэн үг юм.

2008 онд Гүрж улстай хийсэн дайнд оросын АЦХ ийм пуужинг амжилттай ашигласан юм гэж цэргийн шинжээч Василий Кашин санууллаа. Будилааны хоёр дахь өдөр буюу 2008 оны 8-р сарын 9-нд оросын шинэ үеийн бөмбөгдөгч Су-34 онгоц Х-31 пуужингаар Гори нутагт байрлаж байсан гүржийн радио локацийн үндсэн станцид цохилт өгсөн юм. Энэ станцийг устгасны дараа Гүрж улсын АЭХ хүчний систем удирдлагаа бүрэн алдсан ба орос амжилттай давших эхлэл болсон юм.

Х-31 пуужинг 1980 оны сүүлээс бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ пуужин нь нарийн тусгалтай агаар-тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглосон нисэх хүчний дэлхийн анхны пуужин байсан юм. Эдгээр пуужин нь бага өндөрт дууны хурднаас хоёр дахин илүү хурдтайгаар нислэг үйлдэж чадах юм.

Ийм учраас энэ пуужингууд дайсны АЭХХ-ний системд огт баригдахгүй юм. Х-31П пуужингийн тусгал нь 110 киолметр юм. Эдгээр пуужингуудыг газар дээрх локаторуудыг устгахад хэрэглэхээс гадна радио локацийн стацуудаар тоноглогдсон хөлөг онгоцыг буудахад амжилттай ашиглаж байна.

ОУ Х-31П пуужингийн шинэчилсэн загварыг 1990-ээд онд Хятад улсад нийлүүлж байсан юм. Сүүлд нь Хятад улс лицензийн дагуу YJ-91 пуужинг үйлдвэрлэж эхэлсэн юм. Үүнээс өмнө Хятад улс өөрийн радио локацийг эсргүүцэгч пуужинг бүтээхийг оролдсон боловч амжилтанд хүрээгүй юм. Оросын лицензээр бүтээсэн шинэ систем нь дайсны АЭХХ системийг устгах хятадын АЦХ-ний үндсэн зэвсэг нь болоод байна.

Энэ зорилгын үүднээс БНХАУ-д тусгай зориулалтын сөнөөгч J811G онгоцыг бүтээсэн юм. Хятадын АЦХ-н болон флотын нисэх хүчний олон төрлийн онгоцууд энэ пуужинг ашиглах боломжтой юм. YJ-91 пуужингийн тусгалыг нэмэгдүүлхийн тулд хятадууд өөрсдөө пуужинг төгөлдөржүүлэх ажил хийсэн байна. Хятадын пуужингийн тусгал 150 километр болсон гэж зарим нэг хэвлэлд мэдээлсэн юм.

Үүнээс гадна хятадууд пуужингийн хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй түүний хөлөг онгоц эсэргүүцэгч хувилбарыг өөрсдөө бүтээсэн байна. Хөлөг онгоц эсэргүүцэгч Х-31А пуужингаа ОУ Хятадад нийлүүлээгүй юм. Х-31П пуужинг бодвол шинэ пуужин илүү тусгалтай юм гэж “Тактикийн пуужингийн зэвсэглэл” оросын нэгдлийн удирдагч ярьсан байна.

Хэд хэдэн локаторуудыг зэрэг буудаж чадах өөрийгөө чиглүүлдэг гурван толгойны оронд шинэ Х-31ПД пуужинд олон ажиллагаатай өөрийгөө чиглүүлдэг нэг л толгой байрлуусан нь маш чухал юм. Ийм учраас нэмэлт өөрчлөлт, тохируулга хийлгүйгээр нэг пуужингаар бүх төрлийн радарыг устгаж чадах юм. Сайн гэдгээ харуулж чадсан зэвсгийг цаашид төгөлдөржүүлэх тухай ярьж байгаа юм.

Стратег, технологийн шинжилгээ судалгааны төвийн шинжээч Василий Кашины үзэж байгаагаар радио локац эсэргүүцэх шинэ пуужинг ОУ-д бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн нь нисэх хүчний өндөр нарийвчлалтай зэвсэглэлийн хүрээн дэх орос, хятадын хамтын ажиллагаанд нэмэлт боломжийг нээж өгнө.