Эмнэлэгийн анхан шатны тусламжийн дамжаанууд оросуудын дунд ихээхэн эрэлттэй байна. Хүн ухаан алдаж унах, машины осол болон бусад гай гамшгийн үед эмнэлэгийн тусламж ирхээс өмнө хүнд ямар тусламж үзүүлж болох вэ гэдгийг хотын улам олон хүн мэдэхийг хүсэж байна. ОУ-д онц байдлын албаны ажилтнууд анхан шатны тусламж үзүүлэх сургалтад заавал хамрагдах ёстой юм. Эд бол цагдаанийхан, гал сөнөөгчид, ОБЯ-ны ажилтнууд юм. Харин иргэдийн хувьд ийм сургалт заавал хийх зүйл биш гэхдээ хамрагдахыг зөвлөдөг байна. Анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг дунд сургуульд “Амьдралын үйл ажиллагааны үндэс” болон ижил төрлийн хичээл дээр сурагчидад заадаг юм. Иймэрхүү курсыг дээд сургуулиудад бас заадаг юм.

Гэхдээ хүмүүс анхан шатны эмнэлэгийн тусламжийн үндэс суурийн тухай суралцдаг боловч онцын шаардлагагүй учраас тэгс гээд мартдаг байна. Хувь хүн болон албан байгууллагуудад зориулан хичээл заадаг “Анхан шатны тусламжийн сургууль” гэдэг арилжааны байгууллага Москвад ажилладаг ба тэнд дахин суралцаж болно. Тэдний уншдаг лекцүүд нь Улаан загалмайн хөтөлбөр дээр үндэслэсэн байдаг юм. Оросын сургагч нар түүнийг орос хүний сэтгэл зүйд зориулан өөрчилсөн юм.

Үүний үр дүнд нэг өдрийн курсыг хоёр өдөр болгосон юм. “Түргэн тусламж” ирхээс өмнө шархадсан хүмүүст ямар тусламж үзүүлэх ёстойг энэ курсын үеэр заадаг юм. Ухаан алдах, наранд цохиулах, хоолойд ямар нэгэн гадны зүйл тээглэх, усанд живэх, шархыг цэвэрлэх, яс хугарах зэрэг хүмүүст өдөр бүр тохиолдож болох нөхцөл байдлыг энэ хоёр өдөрт задлан шинжилж судлаж заадаг юм. Дадлагыг бие бие дээрээ буюу анхан шатны тусламжид зориулж хийсэн хиймэл хүмүүс дээр хийдэг байна. Энэ манекенүүдийг хүний биетэй аль болохоор төстэй байхаар хийсэн байна. Энэ курсын үеэр шархадсан хүмүүст туслах үеэр тэдэнд бий болж мэдэх айж эмээх байдлаас хэрхэн гарах арга барилыг тэдэнд заадаг байна.

Хэдхэн жилийн дотор энэ сургуульд 20 мянган гаруй хүн суралцсан байна. Тэдний олж авсан мэдлэг амьдрал дээр тус болсон гэж тэд дараа нь утасдаж мэдэгдэж байжээ. Хэрвээ тэд ийм тусламж үзүүлээгүй бол хүний амь нас эндэж болох байсан гэж эмч нар тэднийг магтаж байсан гэж ярьж байжээ. “Анхан шатны тусламжийн сургуулийг” төгссөн хүмүүсийн 15% орчим нь хэдэн жилийн дараа мэдлэгээ сэргээхээр дахин суралцаж байна. ОХУ-ын нэгэн субъект Удмуртын БН улсад хөдөө тосгодод эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх гэрийн сургалтыг явуулж эхэлсэн байна. Эмнэлэгийн ажилтнууд байхгүй хөдөө тосгонд анхан шатны тусламж үзүүлэх сургалтанд сайн дурынхныг хамруулах нь энэ сургалтын онцлог юм. Энэ курс нь 12 цаг үргэлжилдэг ба хөнгөн шарх, цус алдхыг зогсоох зэрэгт хэрхэн тусламж үзүүлэхийг заадаг байна.