Якут улсын Эльгиний нүүрсний орд газрыг боловсруулахад Өмнөд Солонгосын “ПОСКО”компани оролцох болно. Хоёр улсын төлөөлөгчид Владивосток хотод уулзах үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. Орд газрын ойролцоо байгуулж байгаа шинэ хотхонд ажилчидад зориулсан хурдан баригддаг хэдэн арван байшинг өмнөд солонгосын түншүүдийн тусламжтайгаар барихаар шийдвэрлэсэн байна. Амар мужид байгуулж байгаа “Восточный” сансарын буудлын дэргэд баригдах хотхонд амьдрах 30 мянган хүнд зориулж мөн ийм байшин барихаар төлөвлөөд байна.