Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг түлхэн унагаахын тулд АНУ НҮБ-ын АЗ-ийг тойрон гарч сирийн сөрөг хүчинтэй эрчимтэй хамтран ажиллаж тэдэнд тусламж үзүүлэх болно. Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОУ-ын ерөнхийлөгч В.Путин, ГХЯ-ны сайд С.Лавров нартай уулзахдаа сирийн асуудлыг илүүтэй хэлэлцэж байсан гэж төрийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна. “Сирийн талаарх тэдний байр суурийг АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж би хэлсэн гэж” тэр ярьсан байна. “Энэ зун Женевт хэлэлцэн тохирсон улс төрийн шилжилтийн төлөвлөгөөг НҮБ-ын АЗ-ийн тогтоолд нийцүүлэх санааг сэргээж чадах эсхийг ойлгохын тулд” Лавровтой хамтран ажиллах болно гэж Клинтон тэмдэглэсэн байна. “Ямар ч “шүдгүй” тогтоолыг” батлах нь утга учиргүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нэмж хэлжээ. Сирийн төр засгийн эсрэг нэг талыг барьсан хориг арга хэмжээ авхыг ОУ эсэргүүцэж байгаа юм. ГХЯ-дын сайд нарын түвшинд хийх Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тусгай хуралдааныг 2012 оны 9-р сарын хоёр дахь хагаст хийнэ гэж үзэж байна.